Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр. Бяцхан хүүхдүүдэд зориулан ном бичсэн алдартнуудыг танилцуулъя.
Шакира
“Аялагч Дорагийн адал явдал”, 2013
Шакира буяны ажилд оролцох дуртай бөгөөд номоо энэ сэдэвт зориулсан. Түүний баатар Дора, найз Бутсын хамт хүүхдүүдэд дэвтэр, номтой болоход нь тусална. Дора бол Nickelodeon сувгийн хүүхэлдэйн киноны баатар юм.
Тори Спеллинг
“Талулаг танилцуулахуй”, 2010
“Беверли-Хиллз, 90210” алдарт цувралын жүжигчин Тори одоо 4 хүүхэдтэй. Эх хүн гэж юу байдгийг сайн мэдэх тэрбээр 2010 онд “Талулаг танилцуулахуй” ном хэвлүүлсэн. Зохиолч номоо 4-8 насныханд зориулсан гэж хэлсэн байдаг.
Кит Ричардс
«Гус бид хоёр буюу өвөө, анхны гитарын тухай түүх”, 2014
Кит Ричардсийн цуглуулгад 3000 гаруй гитар бий. Гус гэдэг нь бодит хүн бөгөөд Китийн өвөө. “Миний ном хүүхдүүдийг өвөөгөө хайрлан халамжлах хэрэгтэй гэж сургадаг” хэмээн тэр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Жим Керри
“How Roland Rolls”, 2013
Инээдмийн жүжигчин Жим Керри хүүхдүүддээ гүн ухааны ном бэлэглэсэн. Роланд хэмээх жижигхэн давлагаа эрэг мөргөөд алга болчих вий гэж үргэлж айна. Гэвч тэр ард нь далай хэмээх агуу зүйл хамт байгааг ойлгох болно. Энэ номоо Керри ач хүү Жексонд зориулсан юм. 2013 онд Желет Бержессийн шагнал хүртсэн ном.
Жери Холлиуэлл
“Южини Лавендерийн тухай үлгэр”, 2008
2007 онд “Spice Girls”-ийн дуучин асан Жери 9 настай охин Южини Лавендерийн тухай 6 ном хэвлүүлэхээр гэрээ байгуулсан. Ном болгон богино түүхээс гадна үгийн сүлжээ, ой ухаан хөгжүүлэх элдэв тоглоомтой. Эхний ном 5 сарын дотор 250 мянган хувь зарагдаж, 2008 оны хүүхдийн шилдэг зохиол болж байлаа.
Вупи Голдберг
“Sugar plum ballerinas”, 2008−2012; “Whoopi's Big Book of Manners”, 2010
Александра Петракова-Жонсон хэмээх хөдөөгөөс Нью-Йоркт шилжиж ирсэн охин гарна. Охин балетчин болох хүсэлтэй. Харин Вупи 2010 онд хүүхдүүдэд биеэ зөв авч явах талаар хөгжилтэйгөөр заасан ном бичсэн.
Жулианна Мур
“Freckleface Strawberry”, 2007; “My Mom Is a Foreigner, But Not To Me”, 2013
Жулианна Мур багадаа сэвхтэй, үеийнхэндээ дооглуулдаг охин байжээ. Тиймээс тэр хүүхдүүдэд сэвх, ямар нэг зүйлээс болоод ичих хэрэггүй гэдгийг заасан юм.
Пол Маккартни
“High in the Clouds “, 2005
Пол Маккартни энэ номоо зохиолч Филипп Ардахтай хамтран бичсэн. Номынхоо тусламжтайгаар Пол хүүхдүүдийг ан амьтан, байгаль орчинд хайртай болгон хүмүүжүүлэхийг зорьж байгаа.
Мадонна
“The English Roses”, 2003; “Mr. Peabody's Apples”, 2003; “Yakov and the Seven Thieves”, 2004; “The adventures of Abdi”, 2004; “Lotsa de Casha”, 2005; “The English Roses: Too Good to be True” , 2006
Англид амьдарч байхдаа Мадонна хүүхдийн ном их бичдэг байлаа. Түүний “Английн сарнай” ном бестселлер болж, 100 оронд 37 хэлээр хэвлэгдэн гарсан юм. Харамсалтай нь тэр 2008 онд зохиолчийн замналаа дуусгасан.
Жон Траволта
“Одонд хүрэхүй”, 1997
Жоны номын баатар онгоц жолоодон, одонд хүрэхийг мөрөөддөг 8 настай хүү Жефф. Траволта энэ номоо ууган хүү Жеттдээ зориулжээ
Сэтгэгдэл ( 0 )