ШҮҮМЖ: Атан тэмээ “ЧАРЛУУЛЖ”, жороо мориор "ШОГШУУЛМААРГҮЙ" байна

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07
 
 
Хөх Толбот Д.Төмөр-Очир зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан могой” романы тухай дараах шүүмжийг бичсэнийг уншигч танд хүргэе.
 

Б.Шүүдэрцэцэг “Улаан могой” романы тухай хэдэн үг.
 
“Хөхөгчин могой жилийн хаврын адаг сарын шинийн таван. “Үүлэн хөшигт хөх тэнгэрийн доорх хаврын саарал хэвнэгт хөрстийн тоост замаар...” гэж уг зохиол эхэлнэ. Эхлээд шинийн таван гэдгийг нь сайн тогтоогоод авчих.Дараа нь учрыг нь хэлнэ. Нэн болхи гэмээр зүйрлэлээр эхэлсэн зохиол маань цаашид “тавхан үгэнд тар нь танигдсаар” хүлээж итгэж найдаж байсан маань талаар болов. Зохиолд гарч буй илт логик алдаа, зарим нэг эндүү ташаа зүйлсийг тодруулж үзье.
 
“ ...Бага ижийдээ үнсүүлээд мухлагт тэргэндээ орох гэтэл, энэ Ашидмөнх гараас минь барьж дэмнэхэд үхсэн оготнын гэдсэнд хүрэх мэт цэв хүйтэн байсан.Харин сүйлсэн эрийн гар алганд хүрэхэд, царай минь хувьсхийн , татвасхийхийг бага ижий хэдийнээ ажчихаад “Өмхий хүрэн биш дээ.Энгэрийг чинь задлахад ингэж цэрвэх вий дээ охин минь” гэсэн” /Улаан могой –хуудас3/ энэ өгүүлбэрт нэг л хоромд болж буй нэг хүний үйлдэл атал хоёр өөр хүн мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Ашидмөнх бол сүйлсэн эр нь мөн. Цэв хүйтэн гарыг “үхсэн оготнын гэдэстэй” зүйрлэх нь ямар ч учиртай юм бэ дээ бүү мэд. Үхсэн оготнын гэдэс ямар барьж үзсэн биш. Хүргэнийхээ дэргэд , охиныгоо “шургадаг” ээж гэж байх уу даа.
. “...Наран саран хоёр хорвоог ээлжлэн гийгүүлдэг. Эр эм хоёр хослон хүмүүн заяаг үргэлжлүүлдэг аж..” /Улаан могой х-4/ -гэх мэт улиг болсон жижүүрийн уянгаас гадна “ину, “ану” “байлуга” “ажгу” гэх үгсийг нэлээд хэрэглэсэн нь дунд зууны үеийн үг ярианд ойртуулах гэсэн оролдлого юм байлгүй дээ гэж бодлоо. Нэгэнт бүх үгийг тэр үеийн аялагаар бичихгүйгээс хойш энэ нь дэмий намжир санагдлаа.
 
“...Жимсжингийн зургар хар нүд, сүүн цагаан хацраа сүүдэрлүүлэх урт хар соромсогт нүдээрээ инээвхийлдэгийг нь...” Улаан могой. х-5/ гэсэн дүрслэлээс хацрыг нь сүүдэртүүлдэг гайхалтай урт “соромсогтой “ бүсгүй зургар зураасан нүдээрээ яаж юм хардаг болохыг та бүхэн нэг төсөөлөөд үз дээ. Арван таван настай анхилхан охин гэх мөртлөө “...зураас мэт зургар нүд, цусгүй юм шиг цасан цагаан царайд нь...” /Улаан могой. х-6/ хэмээн дүрслэсэнийг уншвал тэр үеийн эрүүл саруул нүүдэлчин монгол охины дүр төрх огтоос буухгүй бөгөөд ямар нэг ужиг өвчтэй мэт санагдана. Цаашид “зураас мэт зургар нүд” гэх үгс олонтаа таарах бөлгөө.Уг нь зургар хөмсөгтэй гэвэл арай л өөр сонстох байх даа.
 
“...Шөнө шиг гил хар гэзэг нь задарч, цагаахан цээжийг нь хилэн шиг нөмөрч байсан...” /Улаан могой. х-35/ гэсэн дүрслэл байна. Үсний харыг “шөнө”-өөс өөр юмтай зүйрлэж, бас “хилэн” –ээс өөр юм “нөмрүүлмээр” санагдана. .Монгол хэл баялаг шүү дээ.
“...хэт цахих мэт цахилгаан гялс гялс хийх нь луу галаар тургих шиг сүрлэг агаад , бороо хувингаар цутгах мэт асгаж гарав..” /Улаан могой.х8/ гэсэн зүйрлэл байна. Хэт цахихад хэдий чинээхэн гэрэл гэгээ цацрах билээ дээ. Гэтэл тэр хэтний өчүүхэн очийг “луу галаар тургих” мэт сүрт зүйрлэлд шилжүүлсэн нь оновчгүйгээс гадна огтоос үнэмшил алга.
 
“Соргог бүсгүй ойн анчин отгийн хүн агаад, нэр шигээ чих сонор, нүд хурц. ...Тиймээс үдшийн сохор харанхуй, мухар нам гүмд, алсаас газар бөмбөрдөх морин туурайн бүгтхэн доргионоор сэрэхэд үхэр цаг хугасарч байлаа...” /Улаан могой.х10/
Нар шингэхээс цагаан гэгээ тасрах хүртэлх үеийг үдэш хэмээн хэн хүнгүй мэднэ. Гэтэл “үдшийн сохор харанхуй “ –г юу гэж ойлгох вэ? За яахав үдэш гэнэт сохор харанхуй нөмөрч гэж бодъё тэгвэл “үхэр цаг хугасарах” гэдэг маань шөнө дунд /02-03 цаг орчим/ хэвийж байна гэсэн үг.Энэ юу ч биш.Жинхэнэ будлиан одоо эхэлнэ. Цааш нь “...Хагас өртөө зайд олон морьтон айсуй.Халдаар ирэгчид биш байгаа ? хэмээн хөвүүнээ хөхүүлэх бага эм нь шөнө дунд , сар мэлтрэх хулгана цагаар Сэмүүдэйг сэрээжээ...” /Улаан могой.х10/ Гүй энэ чинь морин туурайн чимээнээр үхэр цаг хугасарч байхад эхэлж сэрсэн бүсгүй хулгана цагт яаж нөхрийгөө сэрээх юм бэ? Ийм “элэг”-ийн юм гэж байхуу даа. Будлиан үүгээр дууссангүй ээ.
 
“... цэрэг эрсийн уухайн дуу үдшийн түнэр харанхуйг тасар татах мэт цуурайлж байлаа...” /Улаан могой. х12/ дахиад л “үдшийн түнэр харанхуй” .Уг нь дайсан этгээдүүд шөнө дунд довтолж байгаа юм л даа. Шөнө гэхийг үдэш гээд андуураад биччихэж гэж үзвэл “Тэнгэрт хоносон хавирга мэт матигар саран өрхөн завсраар сүүн гэрлээ цацруулан шагайна...” /Улаан могой. х11/ гэсэн өгүүлбэрээс шөнө дунд гэлээ ч сарны гэрэлд “түнэр харанхуй “ бус өдөр мэт саруулхан байгааг төвөггүйхэн таамаглаж болно. Гагцхүү “хавирга мэт матигар сар” тэгтлээ “сүүн гэрлээ цацруулж” чадах эсэхийг сайн мэдэхгүй байна. Өдөр хоногууд өнгөрсөөр , сарны хэлбэр дүрс өөрчлөгддөг атал зохиолд “хавирган сар” гэж олон удаа дурдагдана.
“...шархдсан чоно мэт тэмцэлгүй хэвтэх Сэмүүдэйн нурууны үс тэр чигтээ босох шиг болж, хөвчин бие нь агзасхийв” /Улаан могой .х13/ Шархдсан чоно эцсээ хүртэл тэмцдэг болохоос өрлүүлсэн хонь мэт тэмцэлгүй хэвтэнэ гэвэл гонжийнжоо доо хө. “...норж хүндэрсэн дээл хувцас нь дарайж, нуруу даган урсах ус шар үс болтол хайрах аж...” /Улаан могой. х16/ гэж байна. Норсон зүйл хөлдөхөөр дарайх эсвэл хатаж дарайдаг болохоос “норж хүндэрсэн дээл” шал нойтон дээлийг яаж “дарайлгах “ гээд байгаа юм бол оо?
“...Ашидмөнх ...бүүдгэр жодгор дотор хөмөрсөн шаазан мэт цайран бөмбийх чандгар хөхийг нь харчихаад өмдөн доторх нь өндийн тэчьяаджээ...”/Улаан могой.х17/ Эндээс эзэн нь бус “өмдөн доторх нь” өөрөө тэчьяадсан мэт хачин сэтгэгдэл төрнө. “Өмдөн доторх” дураараа нөхөр бололтой.
 
Хамгийн инээдтэй зүйл энд нэг байна. “...Бараат хайрхны суга ороон, хаврын зэрэглээн дунд тэмээ чарлуулсаар бэсрэг хөсөг дөтлөн ирэхэд...”/Улаан могой.х17/ /гэнэ үү? Манай нэрт зохиолч Ж.Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна” зохиолын нэрийг “Жижиг уулын ард охин тэмээ орилно” хэмээн гадаадынхан орчуулсан гэж инээдэм наадам болгож байсан. Тэмээ чангаар үргэлжлүүлэн буйлахыг “тэмээ орилно” ч гэдэг.”Орилоо” нэрт тэмээ энд тэнд хаа сайгүй бий. Гэтэл сонгодог хэл найруулгаар бичдэг хэмээн өөрийгөө ярьдаг бээст зохиолч маань “тэмээ чарлуулсаар” байгааг би лав ойлгохгүй нь. Эсвэл зарим нутагт ингэж ярьдаг ч байж болох юм.За цааш нь тэгвэл “Дархан ноёны авга ах Хүрэлдэй тайж зээрийн сүрэг тийш давхисангүй. Жороо хүрэн морио унаад үүдэн хоймрын зайтай шогшуулна” /Улаан могой. х40/ гэсэн өгүүлбэр байна. Жороо морь яахаараа шогшиж явдаг билээ? хө гэсэн шүү юм бодлоо. Би ямар тэр болгоныг мэдэх биш дээ.
“Гийчидтэй нүүр учрахыг хүлээн , илүү гэртээ догдлон дэнслэн суусан Номундара хөсөг гадаа ирэхэд хатавчаараа шагайгаад...”/Улаан могой.х18/ гэсэн нь хатавчаар шагайхыг өлзий бус ёр удна хэмээн цээрлэдэг монгол хүний хувьд ч , зүүн зургаан монголын тэргүүн зурхайчийн охины хувьд байж боломгүй ёс бус үйлдэл юм.
 
“Хойд эх Сэржхорол нь инээд алдан “Худгуй нар ирэв хэмээн хөл болж, “Сэтэртэй халзан ирэг төхөөрүүл” гэж эрээ заавардах зуур , хоромхон зуур идээ таваг засаж, борц унагасан сайхан цай даргилуулжээ”/Улаан могой -20х/
Энд бүр ч ноцтой алдаа гарч ирэв . Нүүдэлчин монгол хүний хувьд мал сэтэрлэнэ гэдэг онцгой зан үйл бөгөөд мал сүргээ даатган тэнгэр бурхны мэдэлд өргөн барьсан сэтэртэй малыг өөрийн үхлээр үхэх хүртэл онголон дархалж, зодож занчих, харааж зүхэх, унаж эдлэх, хутга мэс хүргэхийг цээрлэдэг ёсон буйг зохиолч мэдэхгүй байна гэж үгүй л баймаар. Гэтэл сэтэртэй иргээ төхөөрүүлэхийг эр нөхөртөө заавардаж буй тэр даам авгайн тэнэг үйлдлийг юугаар тайлбарлах вэ?
Сүүжин гэх дуугүй, байгаа үгүй нь үл мэдэгдэх ноомой, газар шагайж явдаг, хонь саахдаа ч таг дуугүй махлаг бор хүүхэн бол Чойжиндарагийн хөхүүлсэн эх” / Улаан могой.х37/ гэдэг өгүүлбэрээс таг дуугүй, дүлий дүмбэ хүн гэдэг нь илт байна. Гэхдээ хоньтойгоо хууч хөөрөхгүйгээс хойш хонь саахдаа ч таг дуугүй байх нь аргагүй шүү дээ хөөрхий.
 
“...Үүрийн үнэгэн харанхуйгаас эхэлсэн довтолгоо...” /Улаан могой.х53/ гэдгийг юу гэж ойлгох вэ? Үүр гэгээрэхийн өмнөх харанхуйг л үнэгэн харанхуй гэмээр юм. Эндээс бол үүр гэгээрч үнэгэн харанхуй болсон мэт авцалдаа муутай болжээ.
“...Эмээлээ гэдсэндээ чиргүүлсэн эзэнгүй морийг хараад...Залуу эр цалам гарган хоромхон зуур, шунхан улааны ганган хүзүүнд углаад ногтолчихлоо...” /Улаан могой.54х/ Эмээлээ гэдсэндээ чиргүүлсэн морь ногт хазаартайгаа л давхиж яваа биз.. Бугуйлдан барьж авахад л болох мэт. Гэтэл цаламаар ногтолно ч гэх шиг.
“...Харбаатарт хэлнэ шүү! гээд аягатайг нь аваад нүүр өөд нь цацчихав.
-Халцгай!
Өрөөсөн нүдэт хойшоо унаад нүүрээ дарах зуур гаднаас Эсүтэй орж ирэв.
-Галзуурсан эм! Халуун цай өгтөл нүүр өөд цацав гэсээр Тагардай гарч одлоо. Эсүтэй , чимээгүйхэн халуун цай аягалж , гарт нь бариулав. Зөөгшсөн давсгүй бор цайг бүсгүй цангасан тэмээ мэт залгилаад ...ийнхүү дөрвөн аяга цай угсруулан залгилаад ...”/Улаан могой .х54/
Дөнгөж саяхан л хүний нүүр түлэх шахсан халуун цай нүд ирмэхийн зуур зөөгшөөд бүсгүй дөрвөн аяга угсруулан залгилахыг үздэг л юм байна.
 
“...Зураасан хархан нүд нь анхны хатан Жимсжинг санагдуулана...” /Улаан могой. х70/ Энд эмэгтэй хүний ямар гоо сайхан шинжийг тодруулах гэж байн байн “зураасан” нүд гээд улиглаад байгааг ойлгох юм алга. Мөн “оч хаялсан ногоон нүд”, “маргад эрдэнийн өнгөөр гэрэлтэх ногоон нүд” зорсон мэт бие, сийлсэн мэт мөөм гэх мэт болхи, оновчгүй зүйрлэлүүд нэжгээд бий.
 
“...Эргэн харвал Балду гоцгын тамгатай нүүр ойртон ирж , “Авхай, Дархан ноёныхоос би л ганцаараа амьд мэнд үлдсэн...Уудам баатар , эзэнтэн хоёр үрэгдээгүй шүү. Бодвол амь гарсан байх...” /Улаан могой. х64/ Эндээс та юу ойлгов? Нүүрэндээ тамгатай нөхөр би ганцаараа амьд мэнд үлдсэн гэх мөртлөө ахиад хоёр хүн үрэгдээгүй, амьд гээд байгаа нь илт байна. Айж балмагдаад ухаан нь орж, гараад ч байгаа юм уу даа золиг чинь.
“...Номундара нэвсгэр хар асарт оров. Гэрээс гарч , ургийн газарт мордсоноос хойш арван тав хонож буй...Бүсгүй сууж буй газрынхаа тохмын чинээ хэсгийн шороо чулууг малтаж , холдуулаад оддын зурлага зурав. Хаврын адаг луу сарын шинийн арван таван...” /Улаан могой. х79/ гэх юм. Гэрээсээ шинийн таванд гараад арван тав хонож байгаа юм чинь шинийн хорин баймаар юм даа уг нь. Билгийн тоололд зарим өдөр давхцах тасрах тохиолдол байх ч арай тавын таван өдөр сох дутмааргүй юм гэж гайхан бодлоо. Яалт ч үгүй л дутаж байна.
 
“Ишгээгийн нүдний харц уй зовлонгоор урсах горхины ус мэт өрөвдөм уйтгартай” гэсэн эшлэлээс горхины ус –уй зовлон хоёрын хооронд ямар хамаарал байгаа юм бэ гэж асуумаар байна.
“Ламтан шүдлэн хөх луус унаж ирдэг/ Улаан могой. х 91/ гэсэн өгүүлбэрээс адуу малын насаар бодвол гурван настай луус байж таарна.Гэтэл төд удалгүй өнөөх “шүдлэн” луусыг маань “Ламтан ойр зуур унадаг хоёр цавьдар морь, нэг хөгшин хөх луустай” /Улаан могой. х122/ гэж тэр дор нь хөгшрүүлж орхив. Үнэндээ ч ламын гар дээр ирээд олон жил болсон настай амьтан юм байна лээ уг нь. За Луус зэргийн юм ч яахав гээд бас л орхиё.
“Раднадавга ламтан өргөн тэлмэгэр магнай, шингэвтэр хөмсөг бүхий дөчөөд настай болов уу гэмээр идэрхэн хүн аж” /Улаан могой. х96/ гэж ламыг анх тодорхойлсон байдаг . Гэтэл нэлээд хойшоо өөр нэг бүлэгт “”Өргөн магнайдаа гурван гүн үрчлээтэй , өтгөн хөмсөг , зузаан зовхитой нүд нь усгал харцтай , тавь эргэм насны санваартан аж” /Улаан могой. х116/ гэж байна. Энэ хүн бол мөнөөх Раднадавга ламтан юм. Энэ хооронд арваад жил лав өнгөрсөн байх гэж бодож байна уу? Үгүй, ердөө л хэдхэн хоногийн дотор ламтаныг арваад насаар “хөгшрүүлж” орхисон нь энэ. Тэр бүү хэл нүдний өнгө нь хоёр өөр этгээд ламыг эхэндээ нэг нүд нь хөх саарал, гэснээ дараа нь “мөс шиг цэхэр саарал” гэж мэдэн будилав. Эсвэл нүд нь хувираад байгаа ч юм уу бүү мэд.
 
Зурхайч Л.Тэрбиш гуайн жил болгон гаргадаг “Цаг тооны бичиг”-ээс хуулан авсан болов уу гэмээр “...Хаврын адаг сарын шинийн хорин нэгэн, мол одтой, морь өдөр аж...Усан махбодтой, нас эд бүтээх, бурхан шүтээн босгох, худалдаа наймаа хийх , нүүдэл хийх , хөрөнгө талбих, анд нөхөр бололцох, хариулга гаргах, хатуу үйлд сайн гэж зурхайн сударт өгүүлжээ...”гэх мэт өгүүлбэр зөндөө таарна.Учир нь Номундара бүсгүй цаг ямагт зурхай зурж , зурхайн судар үзэж тэр бүхэн нь яг таг таарах аж. Номынхоо төгсгөлд “Зурхайн толь” хавсралтаар оруулсан байна.Уншигчдадаа зурхайн мэдлэг олгох гэсэн юм уу эсвэл номоо зузаан болгох нэг арга уу? Уг нь интернэтээс хайгаад л олчих зүйл.
 
ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР...
 
“Улаан могой” романд од гарагсийн тохиол хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлэхийг зорьсон бололтой. Уг нь сэдэв , сэтгэмжийн хувьд давгүй, үйл явдал болон зохиолын дүрүүдийг сүлжин тун эвтэйхэн зохиомжилсон байна. Алдарт зурхайчийн ихэр охид нэгэн цагт мэндэлж чадаагүйн улмаас хувь заяа нь төөрөлдсөн тухай гарна. Яг үнэндээ од , гараг эрхисийн хөдөлгөөн, цагийн сайн муугийн тохиол хүнд хэрхэн нөлөөлдөг болох цаад учир шалтгаан, зүй тогтолыгг нээн харуулж чадсангүй. Зүүн зургаан Монголын их зурхайч Түмэнбилиг, түүний охин шөнө сарны гэрэлд, шингэн мөр үзэхдээ ч , хөдөө хээр, ер нь хаа таарсан газраа зурхай зурж үздэг Номундара хэмээх зурхайч бүсгүйн тухай гарч байгаа мөртлөө монголын уламжлалт одон зурхайн талаар ямар нэг тоймтой юм байхгүй, Тэрбиш гуайн календарийн хэмжээнд л бичигдсэн нь чамлалттай. Луу цагт төрсөн эгчээсээ хожимдож могой цагт төрсөн дүү Чойжиндара бүсгүй айлын бэр болон одох замдаа дээрэмчдэд булаагдсан Номундара эгчдээ далдын шид увдисаар гурван удаа тусалдаг. Хариуд нь луу могойд нэг удаа туслах ёстой. Тэр нь хэзээ гээч...
 
ХV зууны үеийн могой бүсгүйн сүнс яг эдүгээ цаг дор нийслэл хотод Дуулим хэмээх нэртэй бүтэл муутай бүсгүй болон төржээ. Түүнийг хар тамхины хэрэгт орохоос Номундара эгч нь аврах естой. Тэр нь тун ч хялбархан. Сахил хүртэн сүмд суусан бүсгүй нэг хаалга онгойлгоод л цаг хугацаагаар нэвтэрч Дуулимын машинаас хар тамхитай түрийвчийг нь аваад болоо. Ёстой ядах юмгүй амархан арга. Хоёр гурван ч нөхрөөс салж сарнин, нууц амрагуудын хооронд явах Дуулим бүсгүй хурд хэтрүүлж, УБ хотод машинтайгаа мөргөлдөх шахсан Часчихэр гэх залуутай маргааш нь Дундговийн Эх газрын чулуу хавьцаа дахин таарна.Зүгээр ч нэг таарах бус, машинтайгаа онхолдсон байх юм. Ингээд Цасчихэр түүний амийг амарч амраг хосууд болон амар сайхандаа жаргах нигууртай. ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР гэдэг энэ юм байж. Хоёулаа ном унших дуртай, рок хөгжим сонирходог, The Hu хамтлаг сонсох дуртай. Дуулим бүгүй “Ану хатан” номыг цүнхэлж явдаг бол залуу Казүо Ишигүрогийн “Хөвөлзөх ертөнцийн зураач” номыг амтархан уншина.
 
Цасчихэрийг архелогич багш нь ир гэж дуудсан. Харин бүсгүй ямар үлийгээ хийж тэнд тэнэж явсаныг мэдэх юм алга.Ийнхүү алга урвуулахын төдийд бүх зүйл нь хөрвөдөг хөнгөн хялбар шийдлүүд нь огтоос итгэл үнэмшилгүй болгож байгаа юм. Түүхийн болон, бурхан шашны тухай алаг цоог мэдээллүүд оруулсан нь зохиолд ямар нэгэн ач холбогдол нэмсэнгүй. Харин ч энд тэндээс хуулж цуглуулсан мэт эрээвэр хураавар юм.болж. Төгсгөлд нь XV зууны хатны булшнаас XXI зууны эмэгтэйн түрийвч гарч ирнэ. Энэ гайхан цочмоор юм мөн үү? Иймэрхүү кино зөндөө л байдаг.
 
Бичсэн ном болгон нь бэстселлэр болдог, олон ном бичсэн туршлагатай, түүхэн романчийн долоо дахь роман гэхэд алдаа мадаг ихтэй, хөнгөн хийсвэр үйл явдалтай, болхи ядмаг дүрслэлтэй даанч хангалтгүй санагдлаа. Шинэ залуу зохиолч бол туршлага, мэдлэг дутлаа гэхсэн.
 
Уучлаарай зохиолч минь. Уншигчийн өчүүхэн сэтгэгдэлд авах гээхийн ухаанаар хандахыг хүсье.
 
Хөх Толбот Д.Төмөр-Очир.
 

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(188.143.115.20) 2020 оны 06 сарын 10

сайн шүүмж байна, дүрслэл зүйрлэл нь үнэхээр болхи, он цагийн дараалалын алдаатай бичсэнийг сайн харжээ. Зохиолчид нийгмээс нэг алхамын өмнө явж оюун санааг чиглүүлж явдаг биздээ, энэ зохиолч гэх эмэгтэй өөрийгөө шүтэх үзэлтэй шүүмж сонсох дургүй. Шүүмжилсэн хүнээ шүүхддэг айхтар хүн байна лээ, тэр Батсуурийн шүүмж үнэн л бичсэн байсан, шүүхээр Батсууриас торгууль гаргуулсан гэсэн байх шүү. Энэ эмэгтэй шууд л хэл амаа бэлүүдээд эргээд дайрдаг юм билээ. Хар массын зохиолч гэдэг нь үнэн шдээ баримт нотолгоогоо судалгаагүй роман нэртэй гачин бичвэрүүд

0  |  0
зочин(66.181.161.1) 2020 оны 04 сарын 30

нэг номыг нь уншаад дахиж лав ѳѳр номыг нь уншихгүй гэж бодсон. Сүүлийн үед их л ѳѳрийгѳѳ дѳвийлгѳсѳн бусдыг шүүмжилсэн хүн болсон байна лээ. Монголын ард түмэн тэнэг биш шүү. Мундаг зохиолч бол хэлэх үг байхгүй. Харин ч баярлаж хүлээж авна.Харин хийсэн зүйл нь халтуур, нэг жоохон эморолтойгоо юу гэж боддог юм бэ. Одоо ер нь энэ шүүмжүүдийг сайн бичиж байх хэрэгтэй байна. Ѳѳрийгѳѳ андуурсан байна лээ. \n

0  |  0
Zochin(202.9.47.10) 2020 оны 04 сарын 23

Sain shuumjleh heregtei. Hachin yum ih bichdeg boljee.\n

0  |  0
Зочин (103.229.123.91) 2020 оны 03 сарын 11

Ногоо нүдэн лам.60 цагаан хонь гэдэг номууд бестеллер боллоо гээд шуураад байдаг ийм. Жинхэнэ уран зохиол яруу найраг уншиж өссөн болохоор уншиж чадахгүй л явж байна

0  |  0
иргэн(192.82.73.110) 2020 оны 03 сарын 11

энэ хуухний зохиолч гэж юу байдгийм.энэний номыг авч уншиж менге цагаа буу гарздаарай

0  |  0
зочин(202.179.25.247) 2020 оны 03 сарын 11

шүүдэрцэцэгийн түүхэн зохиолууд гээд байгаа нь хэт хялбар, уншигчид ч үнэндээ бас мэдлэг муу болохоор ингэдэг байх. 2 романыг уншаад орхисон, цаг мөнгөний гарз . Сүүлийн үед бичих гэж матарладаг авгай нар их гарч, бичнэг гэдэг авьяас судалгаа, мэдлэг ордог байх дурын хүмүүс эрээвэр хураавар үйл явдлыг нэгтгэн тоймлоод түүхэн роман гээд орлогын эх үүсвэрээ болгож. Энийг шүүмж хэлж сайжруулдаг хүн алга болсон, харин Төмөр-Очир сайн байна, шүүдэрцэцэг харин зөв хүлээж аваасай. Бидэнд бас номоос түүх уламжлалын талаарх зөв мэдээлэл авах эрх бий

0  |  0
зочин(66.181.161.121) 2020 оны 06 сарын 10

Шүүдэрцэцэгийн нэг номыг нь уншаал хайран мѳнгѳ хайран цаг хугацаа гэж санагдсан тэрнээс хойш ахиж уншаагүй шүүмжийг уншихад сайжраагүй хэвээрээ л байгаан байна даа гэсэн бодол тѳрж байна харамсалтай л юм.

1  |  0
Amartuvshin Sosorbar(202.126.88.189) 2020 оны 03 сарын 09

Naad avgaigaa iim tvvhen zohiol oroldoj onigoo blj bhr vlger zohioj bvl yasiin gd 1 heleed vz hu

0  |  0
Зочин(134.208.32.9) 2020 оны 03 сарын 09

Хоёр хэрээ нэгнийхээ харыг гайхна гэгч л болж! \nЗохиолч нь ч хар массынх. Энэ шүүмжлэх аядаад байгаа нөхөр ч хар массынх бололтой. \nШүүмжлэх гэж оролдож буй /Оролдож буй гэе/ нөхөр эхлээд үг үсгийн алдаагаа, найруулгаа, цэгц таслалаа зөв бичиж сур. Дараа нь онолын мэдлэгтэй бол. Эцэст нь жаахан боловсор. Ингэж бичих гэж байгаа нь сайшаалтай авч ямар ч сэтгэлгээ үнэртэхгүй байна. Зүгээр л тоочимж. Шинэ зуун чинь чинь тэр дүрслэл, тоочимжоосоо жаахан салцгааяа гээд байгаа бид дээ, ай? Аль алинд нь сэтгэх анхан шатны ойлголт алга.

0  |  0
Хангай(66.181.189.228) 2020 оны 03 сарын 11

Төмөр-Очир ахдаа баярлалаа. Зохиолыг ингэж шүүмжилснийг уншилгүй уджээ. Зохиолч маань ч гэсэн сайхан шүүмжийг зоригтой хүлээж авна биз дээ.

2  |  0
Зочин.(202.126.89.197) 2020 оны 03 сарын 17

Сүүлийн үеийн кино ч авах юм алгаа.Алтангэрэлийн Амарсайхан гэгчийн ””Хэцүү анги” ” Тусгай салаа”-г дурдъя.Зохиосон эзэн нь амьдралын асуудалтай, хүүхэн шуухан эргүүлсэн төлөвшөөгүй нэгэн...Энд тэнд хэд хэдэн нууц хүүхэдтэй хэрнээ нэг л их нийгмийг гэгээрүүлэх гэсэн энхийн тагтаа...Өөрөө эхлээд төлөвш Амарсайхаан. Өөрөө хүнлэг сэтгэлийн хугархайг ч болов.харуул дараа нь гэгээрүүл.кххх\n\n\n\n\n\n\n

1  |  0
Зочин(202.126.89.197) 2020 оны 03 сарын 09

Сүүлийн үед гарч буй ном, кинонууд ч дээ...А.Амарсайхан гэгчийн ” Хэцүү анги” ”Тусгай салаа”-наас эхлээд савангийн дуурь олон доо...Өөрсдөө төлөвшөөгүй, хувийн амьдралын асуудалтай хүмүүс нийгмийг гэгээрүүлэх юу л бол... Иймэрхүү юм хийж өөрийгөө кино зохиолч гэж дүрдээ итгээд өрөвдмөөр, харамсмаар...Өөрийгөө эхлээд зас Амарсайхаан...Дараа нь нийгмийг зас хэ хэ

0  |  0
Б. Ширэндэв(103.212.117.13) 2020 оны 03 сарын 09

Сайн байцгаан уу? Юуны өмнө шүүмж бичсэн Хөх Толбот Д.Төмөр-Очир ахдаа баярлалаа. Шүүмж гэдэг бол тухайн зохиолчийг юм бичхээ боль гэж байгаа зүйл мэдээж биш л дээ. Харин ч бичвэрээ улам чамбайруул гэсэн дохио шүү дээ. Шүүмж бичигч танаас хүсэх зүйлс байна. Нэгдүгээрт та найруулага, зүйрлэлээс гадна зохиолын үндсэн санааг хэр оновчтой гаргаж буй талаас нь шүүмжилнэ үү? Хоёрдугаарт та өөрийнхөө шүүмжийг дэмжсэн дүрмийн баримтат нотолгоог гаргаж ирнэ үү? Баярлалаа. Цаашдаа илүү их шүүмж бичнэ гэдэгт итгэлтэй байна.

2  |  0
Зочин(202.126.89.98) 2020 оны 03 сарын 09

Өөрийгөө агуу шүүмжлэгч гээд байдаг нөгөө Батхуяг мэтээс хамаагүй дээр шүүмж бичжээ. Энэ бол жинхэнэ шүүмж...

0  |  0
Д.Болд(103.26.195.172) 2020 оны 03 сарын 11

Оюунгэрэл, Шүүдэрцэцэг 2-ыг яаж ч шүүмжлээд хэрэггүй. Нөгөө юуны чихэнд юу гэдэг билээ дээ.

2  |  0
Зочин(150.129.140.192) 2020 оны 03 сарын 11

Вааааа пиз иймэрхүү зохиолч шар хаданд ч байхгүй

2  |  0
Зочин(202.9.46.226) 2020 оны 03 сарын 10

эцэг эхээсээ хайрласан тогтохбаяр нэрээ шүүдэрцэцэг болгоод л нэг их зохиолч дүр эсгээд яваа энэ хүүхэн төмөр-очирын шүүмжээс жаахан сэхээ авах байгаа. бас НЭГ ЮМ ДУУЛГАЛГҮЙ БОЛЧИХСОН, ӨӨРИЙГӨӨ ЯГ БИЧДЭГ ГЭЭД БОДЧИХСОН, САВ Л ХИЙВЭЛ ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ БАЙДАГ ҮНЭН ГОРЬГҮЙ НЭГ ХҮҮХЭН БНАА. УУЛ НЬ ТЭГЖ ХӨНГӨДӨӨД БАЙМААРГҮЙ 50 ХОЛ ГАРСАН ХӨГШИН Л ХҮҮХЭН ДЭЭ, ГЭТЭЛ НОГООН НҮДЭН ЛАМ Ч ГЭНЭ ҮҮ, ЖАРАН ЦАГААН ХОНЬ ЧГЭНЭ ҮҮ, ХҮНЭЭР ХИЧНЭЭН ЗАСУУЛААД Ч НААД ЗАХЫН МОНГОЛ ХЭЛ МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА БАЙХГҮЙ ЮМ ХИЙДЭГ ИЧДЭГГҮЙ НЭГ АВГАЙ БАС НЭГ БНАА, БНА

2  |  0
ganaa(155.4.39.118) 2020 оны 03 сарын 10

HUNII SETGELIIG HUDULGUN ES CHADVAAS HUNGUN BIIRIIG HUSHUXIIN HEREG YUN BILEE gj Banchinbaliin INJINNAASH helsen bdag . Hairan tsaas

3  |  0
Oogii (86.9.145.43) 2020 оны 03 сарын 07

Uneheer nuuhaa avah geed nudee sohlov Gedeg l bolj dee. Neg ih Iran tsetsen ugiin bayalagtai hun boloh geed bulaigaa ch delgej dee. Shuudertsetseg egchee. Tegeed odoo negent hevluulchihsen yumiig hayaltai bish zarah geed l rekkamdaad l end tendhiin sonin TV.d yariltslagaa uguud l zutgeed baihaas uur yaahav dee. Uruvdultei zohiolch ch bol doo.

0  |  0
Oogii (86.9.145.43) 2020 оны 03 сарын 11

Uneheer nuuhaa avah geed nudee sohlov Gedeg l bolj dee. Neg ih Iran tsetsen ugiin bayalagtai hun boloh geed bulaigaa ch delgej dee. Shuudertsetseg egchee. Tegeed odoo negent hevluulchihsen yumiig hayaltai bish zarah geed l rekkamdaad l end tendhiin sonin TV.d yariltslagaa uguud l zutgeed baihaas uur yaahav dee. Uruvdultei zohiolch ch bol doo.

2  |  0
Oogii (86.9.145.43) 2020 оны 03 сарын 07

Uneheer nuuhaa avah geed nudee sohlov Gedeg l bolj dee. Neg ih Iran tsetsen ugiin bayalagtai hun boloh geed bulaigaa ch delgej dee. Shuudertsetseg egchee. Tegeed odoo negent hevluulchihsen yumiig hayaltai bish zarah geed l rekkamdaad l end tendhiin sonin TV.d yariltslagaa uguud l zutgeed baihaas uur yaahav dee. Uruvdultei zohiolch ch bol doo.

0  |  0
Oogii (86.9.145.43) 2020 оны 03 сарын 07

Uneheer nuuhaa avah geed nudee sohlov Gedeg l bolj dee. Neg ih Iran tsetsen ugiin bayalagtai hun boloh geed bulaigaa ch delgej dee. Shuudertsetseg egchee. Tegeed odoo negent hevluulchihsen yumiig hayaltai bish zarah geed l rekkamdaad l end tendhiin sonin TV.d yariltslagaa uguud l zutgeed baihaas uur yaahav dee. Uruvdultei zohiolch ch bol doo.

0  |  0
Oogii (86.9.145.43) 2020 оны 03 сарын 07

Uneheer nuuhaa avah geed nudee sohlov Gedeg l bolj dee. Neg ih Iran tsetsen ugiin bayalagtai hun boloh geed bulaigaa ch delgej dee. Shuudertsetseg egchee. Tegeed odoo negent hevluulchihsen yumiig hayaltai bish zarah geed l rekkamdaad l end tendhiin sonin TV.d yariltslagaa uguud l zutgeed baihaas uur yaahav dee. Uruvdultei zohiolch ch bol doo.

0  |  0
зочин(202.9.40.72) 2020 оны 03 сарын 07

одоо зкохиол гэдэг оромдсон юм бисиж хэдэн төгрөг олох гэсэн хүмүүс мэр сэр байна. бүх юм цэнзүүргүй босондоо. хэвлэлд өгөх хэдэн цаас нь байвал юу ч хамаагүй хэвлэж л байх юмдаа. Шүүдэрцэцэг ч хэдэн бор цаас олохын тулд судалгаа муутай, муу ажилласан зүйл хэвлүүлж байгаа нь уншигчдыг доромжилж байгаа юм л даа

0  |  0
Ш(66.181.161.116) 2020 оны 03 сарын 11

Аймаар шүүмжилж байна шүү. Шууд ингээд нүүрэн дээр хэлж байгаа нь зөвөө.

2  |  0
Tsogoo(218.156.127.248) 2020 оны 03 сарын 07

Eren bol tiimhen bichdg hyn shuu.taalgddgui.\nZohioluudan

0  |  0
Иргэн (64.119.26.141) 2020 оны 03 сарын 07

Цаг үеэ мэдэрч бичихгүй бол өнгөрсөн цаг үеийг мэдэрч бичнэ гэдэг бол хэцүү байхаа.

0  |  0
Zochin(202.9.47.19) 2020 оны 03 сарын 11

Bayrllaa. Eniig ingej sohoj tavij shvvmj bichihgvi bol bolohgvi bsan yma. Omnoh zohioluudad ch iim aldaa bsan. Tegeed unshihaa bolison do. 1 honogiin dotor niislel hvreenees baruun aimagt ochood ireed bdag yum sh de

2  |  0
Зочин(202.21.108.254) 2020 оны 03 сарын 13

хөх толботод баярлалаа. Мэдлэг судалгаа байхгүй нэр алдар хөөсөн зохиолч юм даа. Зохиолч гэждээ бөөн дурын бичигч. 70-,80 -д онд ”Ээслэх гээд баасчихлаа” гэсэн ам яриа байсан. Тэрэн лугаа адил уран гоё үгээр бичих гээд солиотой хүний өдрийн тэмдэглэл гэгчийг үйлдэж мэдлэг боловсрол доорой хүмүүсийн тархийг угааж байна даа.

1  |  2
оооо(202.55.191.194) 2020 оны 03 сарын 11

одоо сайн зохиолч, сайн зохиол төрөхгүй дандаа хуулан бичигч нар л байгаа,,,,,ичихгүй ийм номоо хэвлүүлж зарж байдаг мөнгөнөөс өөр юм бодох сэтгэлгүй

2  |  0
Зүйтэй (202.126.88.194) 2020 оны 03 сарын 07

Ийм утга зохиолын шүүмж зохиолчдод нэн хэрэгтэй. Тусгаж хүлээж авах юмуу бүү мэд

2  |  0
Zochin(202.9.40.89) 2020 оны 03 сарын 07

Shuumjlegchee ter nogoon nuden lamiig neg togtoj unshaarai estou eleg abna...iimeehuu huusursun um elbeg bolj uuniig sohroor shurej unshin dagagchid olshirch de

0  |  0
иргэн(103.57.94.19) 2020 оны 03 сарын 11

энэ бүсгүйн шинэ романы талаарх ярилцлагыг уншсаан, тэгээд лаг роман гарч дээ гэж бодсон чинь ийм байж. Одоо тэгээд яахав дээ, ямар сонгогчид байна тийм л засаг байна гэдэг шиг ямар уншигч байна тийм л зохиол байх байх даа. хошин шогийн ”жүжигчид”, дуэт ”дуучид”-ыг аваад үзхэд тийм л байгаа юм чинь. Шүүмж толлиулсан Хөх толбот хүнд баярлалаа. Олзуурхууштай нь утга зохиолын шүүмж тасраагүй байгаа юм байна.

2  |  0
Зочин(66.181.189.182) 2020 оны 03 сарын 07

Ха ха гоё шүүмж болж. Баяр хүргэе.

3  |  0
Шүүдэрцэцэг бол бэст(66.181.178.229) 2020 оны 03 сарын 07

Тэр бол зүгээр л хар массыг хошгоруулахдаа сайн хүүхэн юм

2  |  0
unshigch(66.181.161.103) 2020 оны 03 сарын 11

surhii yumaa mani met n bol anzaarch oilgohgui unshsaar baigaad ongoroh yum baina heterhii chamirhah ch neg iim baidald hurgenee ooroo sain anzaarsangui yu ug n hudalch hun urd yrisnaa martchihdag shg yum boljdee..

2  |  2
Зочин(202.55.188.44) 2020 оны 04 сарын 04

Ингээд бичсээр байтал аажимдаа алдаа нь зүгшрэх бизээ. Уг нь их зүтгэлтэй бүсгүй юм. Миний хувьд түүнийг зохиолч гэж боломгүй байна. Бичих нь түүний хоби юмуу даа. Хѳрѳнгѳ боломжтой учраас номыг ядах юмгүй хэвлүүлж байна. Гэвч бичсээр байтал зохиолч л болж таарах байлгүй дээ. Амжилт. Дэлхий нийтээрээ угаасаа урлаг уран сайхан, уран зохиол нэг л хийсвэр тал руугаа явчихлаа. Бүгд л мѳнгѳний сонирхлоор хѳдлѳх болжээ. Шинэ ном ч мѳнгѳний л тѳлѳѳ. Шилдэг кино ч бас л мѳнгѳ. Шагнал нь ч бас мѳнгѳ олохын тѳлѳѳ нэг пи ар. Одоо яая гэхэв дээ. Овоо хэдэн хувь борлогдвол тэр шилдэг бүтээл. Ингээд л болоо

6  |  0
Гутмаар юм бэ(66.181.178.229) 2020 оны 03 сарын 11

Ийм юм биччихээд яаж хэвлэж ичихгүй зарж чадаж байна аа

2  |  0
Top