Монгол зохиолчийн ном Amazon-ы шилдэг номд багтжээ

2020 оны 05 сарын 22

Зохиолч Б.Гэрэлчимэгийн (Zuugii) “Мөрөөдөх эрх” буюу “The Right to Dream” ном Амазон, Barnes and Noble номын дэлгүүрүүдэд албан ёсоор худалдаалагдаж эхлээд удаагүй байгаа.

Гэвч “Мөрөөдөх эрх” ном Амазоны хамгийн өрсөлдөөнтэй төрөл болох Хувь хүний хөгжлийн Бүтээлч өөртөө туслах категорид 17 цагийн дотор 1600 хувь борлуулагдсан үнэлгээтэйгээр Шилдэг 100 шинэ номын 2-т бичигджээ.

Amazon дээр тус номын талаар “Энэ ном бол эмэгтэй хүн болгон мөрөөдөх эрхтэй гэдгийг харуулсан бүтээл. Эмэгтэйчүүд дэлхийг өөрчилж чадна. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бичжээ” гэж танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yanztai(112.96.173.92) 2020 оны 05 сарын 23

Mundag!

2  |  0
Top