#1 ТОСТ, ТОСОН БУМБЫГ УХАЖ БУЙ “САУД ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч, хилийн хязгаарыг тогтоохдоо “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй 150 орчим мянган га газрыг хамгаалалтаас гаргаж үлдээсэн. Харин энэхүү газар нь тухайн орон нутгийн усны хагалбар газарт байрладаг бөгөөд “Сауд гоби коал транс” компани 2017 оны гуравдугаар сарын 9-ний өдөр буюу тусгай хамгаалалттай газрын хилийг тогтоох Засгийн газрын 91 дүгээр тогтоол гараагүй байхад уурхайн кэмпээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингэхдээ Гурвантэс сумын 3, 4 дүгээр багийн нутаг Хөвд, Хуршуутын голын дунд уурхайн тосгоноо байгуулж, Хуршуутын голын баруун захад хоёр өрөм тавьж, замаа хусжээ. Ингэж говийн ганц баянбүрдийн дунд уул уурхайн нүсэр техникүүд холхиж, газрын эд баялагыг урагшаа зөөж эхэлснээр Тостын нуруунд орогнож буй дэлхийд нэн ховордсон зэрлэг ан амьтад харангадаж, 2000 гаруй малчин уух усгүй, мал идэш тэжээлгүй, бэлчээрийн газаргүй болж буй юм.
Энэ их гай гамшгийн ард “Сауд гоби коал транс” компани байгаа бөгөөд түүнийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийнх гэдгийг хэн бүхэн мэддэг. Харин тэрбээр сүүлд хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сауд гоби коал транс” компанийнхаа 50 хувийг бусдад худалдсан талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Сауд гоби коал транс” компанийн 50 хувь Худалдаа хөгжлийн банкны талд шилжсэн. Энэ цагаас хойш “Сауд гоби коал транс” компанийн жинхэнэ эзнээр “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх хүн тодорчээ. Үүнийг хэд хэдэн эх сурвалж баталдаг бөгөөд “Сахал” Д.Эрдэнэбилэг нь Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компаниас гадна, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайг барьцаалан их хэмжээний зээл авсан хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэг гэх мэт улсын хууль тогтоомж зөрчсөн хэд хэдэн хэрэгт нэр холбогдсон байдаг. Хамгийн сүүлд түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа ба түүнийг цагдан хорих эсэх асуудал яригдаж байгаа юм.
#2 ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛСЫГ ОРХИН ГАРЛАА
Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон хэмээн батлан даалтад гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн хугацаанд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлээд байсан.
#3 НООЛУУР ЯМАР ҮНЭТЭЙ БАЙНА ВЭ? (21 АЙМГИЙН НООЛУУРЫН ХАНШ)
Улсын хэмжээнд ноолуурын ханш ямар үнэтэй байгаа талаар мэдээлэл хүргэе. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гуравдугаар сарын сүүлчээс ноолуурын худалдан авалт эхэлж, 135 мянган төгрөгт хүрч байв. Хаврын эхэн үед ноолуурын ханш өндөр байдаг ч ноолуур элбэгших тусам үнэ нь буурдаг. Энэ жил өндөр үнэтэй худалдаалж байсан ноолуурын үнэ дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын дунд үе хүртэл ихэнх аймгуудад тогтмол буурсан байна. Хамгийн өндөр үнэтэй байсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ноолуурын үнэ буурч 75000-85000 төгрөгт хүрээд байна. Энэ нь ноолуур худалдан авалт буурсан, ноолуурын чанар муудсантай холбон тайлбарлаж буй юм. Эм ямаа, борлонгийн ноолуур хялгас ихтэй байдгаас ноолуур худалдан авагчид үнээ бууруулжээ. Сүхбаатар аймгийн ноолуур ханган нийлүүлэгч М.Батзориг “Манай аймагт малчид ямаагаа самнаж дуусч байгаа учраас ноолуур ирэх нь багассан. Гуравдугаар сарын сүүлээр айлууд ямаагаа самнаж эхэлсэн. Энэ үед ноолуур дээд тал нь 135 мянган төгрөгт хүрч байсан. Ноолуур үнэтэй байсан учраас малчид ноолуураа хадгалаад байлгүй үнэтэй дээр нь өгдөг. Одоо харин ноолуур өгөх малчид цөөн байна. Ирж байгаа ямааны ноолуур хог, шороо ихтэй байна. Ийм ноолуурыг цааш нь худалдахад дургүй байдаг” гэлээ.
#4 Ц.НЯМДОРЖ: Х.НЯМБААТАР АА, ЧИНИЙ ТОДРОХ ГЭСЭН ӨВЧИН АМИНД ЧИНЬ Ч ХҮРЧ МЭДНЭ ШҮҮ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт олны анхаарлын төвд байгаа. Бүлгийн даргын мэдээллээс харахад УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад хэн ямар зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг шалгах комисс байгуулсан гэсэн. Комисс дүнгээ мэдээлэх байх. Хууль зүйн сайдад хандаж өнгөрсөн жил бид хууль хэрэгжээд зургаан сар болоогүй байхад Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтаа өөрчлөөч гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульч хоёр өдөр хуралдаж байж хүргүүлсэн. Гэтэл Засгийн газраас өнөөдрийг хүртэл Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр төсөл орж ирэхгүй байна. Нэгэнт олон хүнийг ял завшиж байгаа нь тодорхой болчихлоо. Үүнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. ХЗДЯ-ны хуудсан дээр Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болоод жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл оруулж ирсэнгүй. Албан тушаал, авлига, улсад онц их хэмжээний хохирол учруулсан цагаан захтнуудын гэгдэх хэрэг хэрэгсэхгүй болох гээд ар араасаа хүлээж байна. Яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ” хэмээн асуусан.
#5 “ТАЙЗАН ДЭЭР Э.АНХБАЯР ГЭДЭГ ХУВЬ ХҮН БАЙХ ЁСГҮЙ”
Олон Улсын дуурийн тайзнаа омог бардам дүрэлзэж, оргилуун хийгээд цараатай хоолойны бяр зааж, бяд суусан дуучин бол Энхболдын Анхбаяр. Тэрбээр 2016 онд Унгарт болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн "А" зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр, 2017 онд Санктпетербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанаас дэд байр, 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлсэн, Монголын сонгодог урлагийн нэгэн тод өнгө. Монгол Улсын Соёлын элчээр саяхан томилогдсон дуучин Э.Анхбаярыг “Сонгодог урлаг” булангийн зочноор урьлаа.
-Монгол Улсын Соёлын элч дуучин болсонд баяр хүргэе. Таныг СУИС төгссөн гэж боддог байлаа. Гэтэл өөр түүх байдаг юм билээ?
-Баярлалаа. Багаасаа л дуу дуулдаг хүүхэд байлаа. Манай удамд уран бүтээлийн хүн байгаагүй болохоор ч тэр юм уу, намайг дуучин болоход дэмжих хүн эхэндээ байгаагүй. 2006 онд Соёл урлагийн их сургуульд конкурс өгөөд хасагдчихаад сургуулийн гадаа уйлаад сууж байхад өвөө маань намайг дагуулж Ардын жүжигчин Б.Жавзандулам багштай анх уулзуулж байсан юм. Ингэж би “Их Монгол” дээд сургуулийн дуурийн дуучны тэнхимд суралцах эрхтэй болж байлаа.
-Та 2006 онд “Prima” нэртэй томоохон тоглолт тавьж байсан. Тасалбар буцаагдаад, тэр тоглолтоос том сургамж авсан гэж та ярьсан байдаг?
-“Prima” тоглолт хийх болсны учир нь гадаадын хэд хэдэн наадамд амжилттай оролцсон хүний хувьд сурсан мэдсэнээ ард түмэндээ харуулж, тайлагная гэсэн гэсэн санаа бодол төрсөнтэй холбоотой. Арванхоёрдугаар сарын 13-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолтоо товлосон боловч бие өвдөөд 28-нд болгож хойшлуулж байсан юм. Анхны юм гэдэг алдаа, оноотойгоо аль аль нь сургамжтай санагддаг. Өвөл дуучин хүн өвдөх эрсдэлтэй байдаг юм байна лээ. Хүйтэн нойтонд хүмүүсийн хөл хөдөлгөөн хумигдана. Шинэ жил дөхчихсөн, тэр баярын уур амьсгалд ч дарагдчихдаг юм билээ. Ийм олон шалтгаанаар тасалбар олноор буцаагдсан. Тэр тоглолтдоо би анх удаа монгол романсыг найрал хөгжимтэй бичүүлж дуулсан. Миний багш Анатоли Гусев бол итали буюу неаполитан дууны мэргэжилтэн. Итали дуу их уянгалаг, зүрхнээс зүрхэнд хүрдэг, хүчтэй мэдрэмж дамжуулдаг онцлогтой. Ийм учраас хэд хэдэн итали дуулсан. Мөн Италийн нэрт удирдаач Леонардо Куадрини тоглолтын удирдаачаар уригдаж ажилласнаараа онцлог болсон. Үзэгчид ирж амжаагүй л болохоор уг нь их сайхан тоглолт болж байсан.
Сэтгэгдэл ( 2 )
ELBEGDORJIIG. .BARIJ .AWICHRAN .TSAAZIIN .YAL UGUUCH .MONGOLIIG .maani HUDALDSAN .URWAGCH OLNII .NUDEN .deer . DUUJIL .AH DUUJIL .AH .DUUSAH .AWGAI .HUUHED .NAIZ .NUHDIINH .NI HURHNGIIG .NI. .HURAAJ .ULSIINH .bolgoh .HUGSHCHUULIIN . TETGEWERIIG .NEM. .TED NAR .MUNGUUR JAGSAAL .TSUGLAAND . OROLTSDOGGUI .YUMNUUD . SHUUDEE .TETGEWERIIG .NEM
ЭЛБЭГПИЗДАД ЭХ ОРОН ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН Ш ДЭЭ. МОНГОЛЫГ ХУЖАА НАРТ ЗАРЧИХААД ГУЯА АЛГАДААД АРИЛЖ ЕГЧ. ИЙМ ЮМ БОЛНО ГЭЖ МЭДЭЭД БАЙСАН ЮМ. ГУЙЛАГЧДАД ХАРИЙН ШОРОО ХАТУУДАХ УЕД Л ЖИНХЭНЭ ЗОВЛОН ГЭЭЧИЙГ ОЙЛГОХГУЙ УХЧИЖ МЭДЭХ. ТОНИЛ ЦААШАА