Ц.Нямдорж: Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт олны анхаарлын төвд байгаа. Бүлгийн даргын мэдээллээс харахад УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад хэн ямар зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг шалгах комисс байгуулсан гэсэн. Комисс дүнгээ мэдээлэх байх. Хууль зүйн сайдад хандаж өнгөрсөн жил бид хууль хэрэгжээд зургаан сар болоогүй байхад Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтаа өөрчлөөч гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульч хоёр өдөр хуралдаж байж хүргүүлсэн. Гэтэл Засгийн газраас өнөөдрийг хүртэл Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр төсөл орж ирэхгүй байна. Нэгэнт олон хүнийг ял завшиж байгаа нь тодорхой болчихлоо. Үүнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. ХЗДЯ-ны хуудсан дээр Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болоод жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл оруулж ирсэнгүй. Албан тушаал, авлига, улсад онц их хэмжээний хохирол учруулсан цагаан захтнуудын гэгдэх хэрэг хэрэгсэхгүй болох гээд ар араасаа хүлээж байна. Яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ” хэмээн асуусан.

Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Манай яаман дээр хуулийн төсөл бэлэн болчихоод УИХ-аар хэлэлцүүлэх гэхээр цогц байдал нь байхгүй болчихоод хүлээгдээд байна. Энэ зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ их самраад хаячихсан юм аа яах юм. Эрүүгийн хуулиа яах юм. Процессоо яах юм гээд асуудал яригдаад байдаг. Тиймээс бүхлээр нь оруулж ирье гэсэн бодолтой байгаа. Шүүгч нь нэг хуультай байсан чинь дөрөв болгочихсон. Ерөнхий шүүгчтэй уулзаад зовлонгуудынхаа талаар байр сууриа гаргаж өг, тэгэхгүй бол явахгүй нь гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Түүнийг бэлэн болгоод яамдаас санал авах гээд эргэлтэд оруулах гэж байна. Би нэг зйл шулуухан хэлье. Эрүүгийн хууль гэдгийн үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Буруу юм гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөврөхөөр дагаад бүгд хөвөрчихдөг хууль. Болохгүй гэсээр байхад хүчээр баталсан. 2017 онд Зөрчлийн хуулийг яг ингэж баталсан. Энэ эх захгүй юмыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах төсөл оруулж ирнэ. Өөрснөө галзуу юм хийчихээд сүүлд нь надаас асуудгаа болиорой. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийг сайн хийсэн гэцгээгээд байсан. 400 хуульч цуглаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьсан гэдэг худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар Хууль зүйн их сургууль дээр зөвлөгөөн хийсэн санал нь над дээр ирсэн. Түүнд Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа боль. Нэг асуудал гарахаар эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийчихсэн зүйлийнхээ эзнийг өөр тийшээ хайдгаа боль. Чиний тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо зогс. Юу гэж ойлгоно уу, ойлго” хэмээн хатуухан үг хэлэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.131) 2019 оны 05 сарын 25

Нямлржийнтоп хамаатнууд болох Эрдэнэтийн хэргээс мулталсан Дорлигжав, Анхбаярууд, Алтан, нутгийн дүү Сономпил гээд олон хамтрагч нь гэмт хэрэгт орж дээлээ нөмрөх гээд их ууртай байгаа. Тэдний ганц найдвар Хөөн хэлцэх хугацаа дуусахыг л хүлээж байна. Улсын эрх ашиг биш Увсынхны эрх ашгийг л чухалд здэг Нямдорж.

0  |  0
So(112.72.11.103) 2019 оны 05 сарын 25

Balai ovgon Nimdorj

0  |  0
Zochin (103.212.116.247) 2019 оны 05 сарын 24

Yamar aimaar uvgun be.Zuv sanal gargasan zaluu gishuuniig zanalhiilj bna.Haanahiin tagnuul bilee.Unen yum bna.

0  |  0
Zochin(103.26.193.87) 2019 оны 05 сарын 24

НЯМБААТАР Ч ЁСТОЙ ТОДРООД БАЙГАА ШҮҮ.

0  |  0
Зочин(202.9.43.228) 2019 оны 05 сарын 24

Нямбаатар за энэ нэгийг хараад хэлсэн үг байх...Нямдоржийн хувьд хэлэхэд энэ хүн их биеээ тоожээ .Одоо болих хэрэгтэй 2 үзүүртэй хэлтэй могой. Мэдлэгийн хувьд нойл хүн шдээ

0  |  1
zochin(202.9.42.215) 2019 оны 05 сарын 23

hudlaa shudraga said. 60-terbumiin hurandaa nar chin ajilaa hiij l bna ariun yabdaluu

0  |  0
Нэргүй (66.181.189.43) 2019 оны 05 сарын 23

Зөв юм хийж бгаа залууг Ц. Нямдорж хууль зүйн сайд нь чад болгох гээд бнашдээ ямар эрх мэдэлтэй зандаг гишүүн бэ , Залуусаа та нар хэдий болтол энэ залуучуудаа занал хорсол дор байлгах гэсэн юм бэ одоо өмгөөлөн хамгаалаач одоо л чадахгүй бол хамжлага ард , боолын нийгэмд олигархуудын өр , шаасан идсэн мөнгийг нь ард бид нар татвар нэрээр төлөөд бнашдээ бид боолын нийгэмд амьдраагүй юм бгаа биздээ залуусаа . Ирээдүй үр хүүхдээ бодоочдээ залуусаа сэрээч , орноосоо бос ирээдүй зөвхөн та нарын гарт сэрцгээ түмэн ардуудаа ... !!!

0  |  0
fgvgv(66.181.181.204) 2019 оны 05 сарын 23

Shine veiin zaluuchuudad zaigaa tavij ugtsuu 50, 60 heden oniihon odoo gudarch guligaj hanasan odoo bolioche,

0  |  0
fhhhhhhh(66.181.181.204) 2019 оны 05 сарын 23

bitgii huts hol ochij huts nyamdorj uvgun nasaaraa turd erhelj hevtehdee yu giiguulsiin be?????, yrvaisan yntaisan tsetserhesen amitan suuj bdag bizde odoo bur hun surduulj ailgaad bgamu haasha um, shuugch nariin busarmag yvdaliin unen nuur tsarsig Nyambaatar goshuun l anh hunduj yrisan , olon umnii anhdagch shu, Nyamdorjtoigo zailj uz

0  |  0
Хуульч(103.229.122.76) 2019 оны 05 сарын 23

ҮНЭН ХЭЛЖЭЭ .НЯМБААТАР ГЭГЧ НЭГ ДАМБИИЖААГИЙН ТООДГОР ШИГ ҮЛ БҮТЭХ ХҮН ХАРАГДААД БАЙХ ЮМ.ЮУ Ч МЭДЭХГҮЙ АТЛАА МЭДЭМХИЙ ГЭДЭГ НЬ ЖИГТЭЙХЭН.

4  |  0
ЗОЧИН(66.181.185.92) 2019 оны 05 сарын 23

ИСМЭЛ НЯМДОРЖ НЯМБААТАР БАЙТУГАЙГ АЛАЛЦАЖ ЗОХИОН БАЙГУУЛАЛЦАН БУРУУ ЗАМААР БУДЛИУЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОН ЯЛ ЗАВШИЛЦАЖ ЯВАА !!!

0  |  0
Word Family(43.228.131.110) 2019 оны 05 сарын 23

Хазгай хэлтэй эргүү өвгөн одоо Монголын төрөөс зайл. Шинэ залуу үе төр удирдаж байна.

0  |  0
зөрчил(43.228.128.195) 2019 оны 05 сарын 23

элдэв онолын цуглуулга болсон Нямбаатар зөрчлийн хуулиа эргээд хараарай Олон хүний амьдал амьдрах итгэл найдварыг нь талаар болгосон хууль шүү Өөрсдийгөө бүхнээс дээгүүр тависан Нямббатар минь одоо аядаж үз Сайдын зөвөө

0  |  0
Ац(43.242.243.100) 2019 оны 05 сарын 23

Нямбаатар ч тодрох донтой ац д даа

1  |  1
Нямка ахаа(202.126.89.204) 2019 оны 05 сарын 23

Нямка нямбаатрыгаа нухчихаа

0  |  0
Zochin(202.126.89.244) 2019 оны 05 сарын 23

Nyamdorj saidiin zow

0  |  0
Иргэн(150.129.142.237) 2019 оны 05 сарын 23

Би гэдэг хун итгэсэндээ болоод хамаг менгее залилуулсан. Одоо егне , маргааш егне гэхээр нь хулээсээр байтал хеен хэлэлцэх хугацаа гэдэг нь дууссан юм байна. Ингээд итгэл дээр минь тоглож залилсан хун маань цаг хожоод жаргалтайгаар инээгээд эрх челеетэй улдлээ. Итгэсэн миний буруу ч хууль маань намайг хамгаалах заалт ганц ч гэсэн байгаасай

0  |  0
Төмөрбат (202.21.127.90) 2019 оны 05 сарын 23

Энэ хуульд чинь өөрчилсөн зүйл их байна энэ хууль болохгүй шүү гэж энэ нямдорж гэдэг хүн мөн ч их ярисан даа энэ хүний үгийг хэн сонсолоодоо

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 23

Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!

1  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 23

Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!

1  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 23

Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ, ЗГ-аар дүүрэн байна?!

1  |  0
зочин (66.181.180.60) 2019 оны 05 сарын 23

Нямбаатар гишүүн онгирч давхихаа болих хэргэтэй дээ худлаа реклам ард түмэнд гай болж байна 200 жил хөдлөөгүй хууль байдаг тийм учоаас сайн хууль хэрэгтэй байна

0  |  0
zochin(66.181.161.14) 2019 оны 05 сарын 23

nymka zahialga ogvol aeultai

0  |  0
Зочин(182.160.0.135) 2019 оны 05 сарын 23

гудамны яриа л ордноос гарах юмаа

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 05 сарын 23

ene bol zanalxiilel

0  |  0
зочин(66.181.190.120) 2019 оны 05 сарын 23

ОЙЛГОСОНГҮЙ. ЗАНАЛХИЙЛЭЭД БАЙНА УУ? ХАРААГААД БАЙНА УУ? ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЭРЭЭР ЯЛ ЗАВШИЖ БАЙГАА ОЛОН ҮЙЛДЭЛ БАЙГАА. АДГИЙН МУУ ХҮМҮҮС ТӨР, ТҮМНИЙГ ДЭЭРЭМДЭЖ ДОРОМЖИЛЧИХООД ЯЛГҮЙ БОЛЖ БАЙГАА ОЛОН ЖИШЭЭ БАЙГАА. ТҮҮНИЙ АРД ХОХИРЧ БАЙГАА ТАЛЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХГҮЙ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ? НЯМДОРЖИД МАШ ИХ АСУУДАЛ БАЙНА. 30 ЖИЛ ТӨРД БУГ БОЛЖ СУУХДАА ЮУ ГИЙГҮҮЛЭВ.

0  |  0
сонгогч(202.131.229.242) 2019 оны 05 сарын 23

заналхийсэн бна ш дээ манай гишүүнийг...хммм

0  |  0
Top