Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019.04.08-ны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр интернэйшнл”, “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл түр зогсоохыг үүрэг болгосон билээ.
“Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон байгаль орчинд учруулсан хохирлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулахад “Энэ компанийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан байсан. Гэтэл ажлаа үргэлжлүүлж байсан. Манай хуулиар үүнд шүүх тайлбар хийх учиртай. Шүүх дээр маргаантай байгаа. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа" гэсэн юм.
БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Зүүнбаян Рефайнери” компанийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар энэ мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлж тооцох учиртай байдаг тул ийнхүү 9.2 тэрум төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 9 )
УЛААНБААТАР ХОТЫН ХОХИРЛЫГ ЗАСГЫН ГАЗАР ТӨЛҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Nalaihin gazarig duusgaj bn ene shunalt
Хот тойрсон хужаа Миеэнүүд 2 га газрын бургасыг 9 тэрбумаар үнэлж байгаа бол элс хаййрга ухаж байгаа 150 га газрыг үнэнээр нь үнэлж өрөө төлөх байлгүй дээ.
энэ хотын дарга гэгч этгээдийг яалтай вэ, ямар амьтнаар дарга тавьчаа вэ. Ардын хүү Мөнхчулууныг дарж байгаад гарч ирсэн увайгүй этгээд, мөнгөний төлөө өөрөө хотоо сүйтгэнэ, түүнийг нь хэлсэн сэтгүүлчийг дарамтлана, хэвлэл мэдээллийн байгууллагыг хааж үйл ажиллагааг нь боомилно. Дарга захирлыг нь албаар хатгаж уурлуулан хяналтаа алдсан үед яриаг нь бичиж авч цацна. Ийм муухай зүйл сэдэж хийж явдаг энэ ах дүүсийг чөтгөр аваасай, огцор. Амарсайханаас ямар ч сайн сайхныг хүлээгээд нэмэргүй. Зайсанг Туул голыг сүйтгэсэн одоо юуг сүйтгэхээр онилоод байгаа бол, бодохоос ч аймаар
hotiin darga n hotoo ingej suitgeed bhad Mongol yaj hugjih ve taminee.
Hairan baigal! Yaj chadaj bna aa! Ene darga ni tuul goloo haraad sergel ni ovddoggui yum baih daa! Iim maknaad dor humuus yagaad bayajaad yavaad bdag yum! Huuli shuuh, tsagdaa nar haa bna? Zovshoorol ogson hun ni yamar hun bna? Shiitgeech ee!
Hairan baigal! Yaj chadaj bna aa! Ene darga ni tuul goloo haraad sergel ni ovddoggui yum baih daa! Iim maknaad dor humuus yagaad bayajaad yavaad bdag yum! Huuli shuuh, tsagdaa nar haa bna? Zovshoorol ogson hun ni yamar hun bna? Shiitgeech ee!
Монголын хууль шүүх мөнгөтэйд нь бөхөлздөг болсон. Тэд авлигалд идэгдсэн. Байгаль орчноо сүйтгэсэн хүмүүст хариуцлагыг нь тооцож ард түмэнд мэдээлдэг болмоор бна. Учирсан хохирлыг төлүүлэх нь зүй ёсных. Хууль гуай нь яаж шийдэхийг харъя.
ТОРГО. БАРЬСАН БАРИЛГЫГ НЬ НУРАА. НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭ. ИНГЭЖ ДАВРААЖ БОЛОХГҮЙ. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ