Туулын бургасыг дахиад ч сурвалжлах болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Ардчилсан нийгмийн амин сүнс нь зах зээлийн өрсөлдөөн, хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл. Гэвч ингэж ярьдаг боловч аль аль нь хэдийнээ цөөн хэдэн улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх мэдэлд орчихжээ. Зах зээл дээр тэдгээр томчуудын хооронд өрсөлдөөн байх болсноос биш бусад жижиг, дундчуудад бүх боломж хаагдсан. Улс төрийн албан тушаал, эрх мэдэлд өөрсдийн хүнээ томилж, түүгээрээ дамжуулан бүх бололцоог хамж авахынхаа хэрээр улам бүр мөнгөжиж, өөр хэнбугай нь ч тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болтол томорсон байна. Өөр хэн ч өрсөлдөх нөхцөлгүй өндөр үнэ ханш тогтоосон эрх мэдлийн суудлыг өөрсдөө худалдан авч, сүүлдээ үүнийгээ өв залгамжлуулдаг боллоо. Төрийн эрх мэдлийг худалдан авах хэмжээнд хүрч, мөнгөжсөн тэдгээр том компани, бизнесийнхний төлөөний хүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ч өөрийн өвдөг шороодсон “барилдаан”-ыг хүчингүй болгон дахиулан байж санасандаа хүрснийг бид мартаагүй байна. Түүнийг Засаг даргаар томилогдсоноос хойш түүний гэр бүлийнхний хамаарал бүхий компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барьж байгааг иргэд эсэргүүцсэн. Эрх ашгийн зөрчилтэй этгээд хэмээн хэдэн сарын турш соошл сүлжээгээр бухимдацгаасан. Энэ сэдвийг хөндөхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид иргэдээсээ ичихээр, дараа дахин хэн нь ч “хэвлэлийн эрх чөлөө” гэж ярих нүүргүй болмоор нөхцөл байдалд орсон юм.

Улсынх нь хүн амын талаас илүү нь оршин суудаг Улаанбаатар хотын ундны усны асуудал яригдаж байхад сэтгүүлчдэд нүдээ аних, чихээ бөглөх эрх байхгүй. Тийм ч учраас ТВ8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэл Засаг дарга С.Амарсайханы ах дүүгийн бизнесийн ашиг сонирхлыг хөндсөн сурвалжлага, мэдээллийг бургасаа хяргуулсан Туулын эргээс бэлтгэн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эфирт цацан нийтэд мэдээлсэн. Үүний дараа телевизийн дахин дамжуулалт хийдэг MNBC компани өөрсдийн үйлчилгээн дээр ТВ8 телевизийн эфирийг хаасан юм. Үүнийгээ тус компани техникийн гэмтэлтэй холбон тайлбарлаж байгаа ч үүнд нь үнэмшихгүй байх хангалттай бодит үндэслэл байна. Юуны өмнө тус компани Засаг дарга С.Амарсайханы ах дүүгийн буюу гэр бүлийнх нь компани гэдгийг хэлье.

Телевизүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээсэн тус компани ТВ8 телевизийн эфирийг хаасан нь техникийн саатал мөн үү? Эсвэл бургасны талаарх мэдээллийг сурвалжлан нийтэд хүргэснийх төлөө өгч буй сануулга, дарамт, шахалт уу? Үүнийг ялгаж салгаж ойлгоход хангалттай урт буюу сарын хугацаа өнгөрсний дараа үнэн мөн нь тодорч эхэллээ.

Энэ бол ердөө Засаг дарга С.Амарсайхан болон түүний хамаарал бүхий MNBC компанийн зүгээс ямарваа давуу эрхээр олж авсан бизнесийн үйл ажиллагаагаа иргэдээс нуун далдлах гэсэн санаархал гэдгийг шуудхан хэлчихэд үүнийгээ хангалттай нотолж чадахуйц баримт, итгэл үнэмшилтэй боллоо. Энэ бол “Эрхэт Монгол” медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр гэж хувь хүн өөрийн эрхлэн гаргадаг мэдээллийн хэрэгсэл, бизнесийн эрх ашгаараа хохирч байгаа төдий үйлдэл биш юм. Энэ бол Монголын сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл мэдээллийн эсрэг, хамгийн гол нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж байгаа ноцтой үйлдэл.

Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийн амин сүнс болох бизнесийн өрсөлдөөн, чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх хоёр гол судсыг нэгэнт гартаа оруулсан олигархи бүлэглэл, тэдний төлөөний улстөрчдийн ийм үйлдэл хэрээс хэтрэх үед нийгмийн гишүүд эсэргүүцэн босдгийг дэлхийн олон улс орны хөгжлийн түүх харуулсаар ирсэн юм. Ард түмнийг тэд ялж байгаагүйг эдийн засгийн онол судалсан хэн нэгнээс асуугаарай, хангалттай итгэл үнэмшил бүхий түүхийг наад захын сурах бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг юм шүү. Энэ бол попрол, хийрхэл биш эрх чөлөө, ижил тэгш боломж, шударга үнэний мэдрэмжийг байгалиасаа тээж төрдөг хүний төрөлх өгөгдөл мөн чанар нь юм. Үүнд л гол учир нь байдаг учраас хүн төрөлхтөний бүтээсэн нийгмийн загвар явж явж ижил тэгш нөхцөл, боломж, өрсөлдөөн, эрх, эрх чөлөөг тунхаглагч ардчилал гээч дээр тулж ирсэн юм. Энэ нь л хүн төрөлхтөнийг хүчтэй нь хүчгүйгээ боолчилж амьдардаг жунглийн хуулиас нь аварсан юм шүү.

Ардчилсан Монголд хүн хувийн өмчтэй, хувийн бизнестэй байхыг хуульчилж, улмаар үүнийг нь хамгаалах эрхзүйн тогтолцоог бий болгосоор 30 жилийг үдэж байна. Иргэний хувиар Х.Мандахбаяр хувийн бизнесийн үйл ажиллагаагаа хамгаалах эрхтэй. Ялангуяа гэрээгээр зохицуулагдсан харилцаагаа ухамсарлахгүй байгаа этгээдтэй шударга шаардлагын төлөө тэмцэх ч ёстой. Харин үүнийг нь дэвэргэж, гар утасны бичлэгийг хууль ёсны эрхийнх нь эсрэг ашиглаж байгаа MNBC компанийн гүйцэтгэх захирал Ж.Золбатын үйлдэл соёлтой алхам мөн үү? Энд хувь хүний соёл, моралийн тухай ярих нь ерөөсөө өчүүхэн хэрэг болж хувираад байгаа учраас түр орхиё.

Үүнээс ч илүү ноцтой зүйл нь MNBC компанийн ард буй бизнесийн хамаарал бүхий эрх мэдэлтнүүд дуугүй тэвчиж боломгүй шаардлагыг “Эрхэт Монгол” компанид тавьсан юм.

Туулын бургасыг сүйтгээд байгаа ноён С.Амарсайханы ахынх нь компанийн үйл ажиллагааг сурвалжилсан сэтгүүлч Э.Энэрэлийг хоёр удаа шөнийн 03 цагт үл таних этгээдүүд утсаар дарамталж, “Жолоочгүй машин осол хийдэг юм шүү. Хаанаас ч юм тоосго нисч ирдэг юм шүү” гэх зэргээр айлган сүрдүүлсэн. Улмаар уг сэтгүүлчээрээ уучлал гуйлгах, Зөрчлийн хуулиар цагдаад гаргасан гомдлоо татах, MNBC компани болон хамаарал бүхий компаниудын эрх ашгийг хөндсөн мэдээллийг нийтэлж нэвтрүүлэхгүй байх гэрээ байгуулахыг шаардаж байгаа юм.

Төрийг худалдаж авах хэмжээнд хүрч томорсон улс төр бизнесийн бүлэглэлүүдэд тарчигхан хэвлэл мэдээллүүдийг, сэтгүүлчдийг худалдаж авах амархан. Цаашид зүгээр мөнгөөр хөдөлгөх биш давуу эрхээ ашиглан өмч, бизнесийг нь дарамталж байгаад эрхэндээ оруулдаг болж байгаа юм байна. Өнөөдөр арилжааны телевизүүдийн эфирийг хэрэглэгч, үзэгчдэд дамжуулагч IPTV үйлчилгээний компаниудын заримынх ард улс төрийн бүлэглэл, тэрчлэн эзэд нь ил цагаан улстөрчид байгаа. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээсэн агуулга, контентийг яаж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн цензурдэж болохыг MNBC харуулж байна. Хохирогч нь энэ удаад ТВ8  телевиз байж таарлаа. Эзэмшигч нь МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын үүсгэн байгуулсан компани байгаа нь бүр том өгөөш боллоо. Дараагийн удаад хэн нь тэдний шахалтад орохыг, хэрхэн агуулгаа цензурээр цавчуулахыг хэлж мэдэхгүй.

Сэтгүүлчдийг том эрх ашиг дээрээ нэгдэн нийлэхийг улстөрчид хүлээн зөвшөөрч чаддаггүй, хүсдэггүй юм байна. Дотор нь хагалж бутаргадаг юм байна. Нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг ашиглаж чаддаг юм байна. Яг энэ үед л бид нэгдэн нийлж, бизнесээ, хөдөлмөрөө, хамгийн гол нь хамгийн том хариуцлага болох хэвлэлийн эрх чөлөөгөө улстөрчдийн их мөнгөнөөс хамгаалж үлдэх нь чухал болжээ. Төрийн өмчөөр, төсвийн тендерээр, хөрөнгө оруулалтаар, нэг үгээр бол төрөөр дамжуулан иргэдийнхээ тэгш боломжоос хумслан байж мөнгөжсөн, түүгээрээ төрийн эрх мэдэл, албан тушаалыг худалдан авсан улстөрчид өө? Одоо болно, бүү дэвэр, бүү бас.

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.99.226) 2019 оны 05 сарын 27

Амарсайхан хотын дарга яаж хийж чадах вэ. Үнэхээр зөрүүд би гэсэн үзэлтэй сонин хүн юм. Хотын удирдагч олонхийн шийдвэрийг хүндэтгэдэг хүн байх ёстой. 90 тэрбум төгрөгөөр түгжрэлийг шийдэж чадахгүй. Хотын захиргааг яармаг руу нүүлгээч. Ёстой бүтэхгүйээ Хүрэлсүхээ.

1  |  0
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(176.143.119.112) 2019 оны 05 сарын 26

Сэлэм Хзрэлсүх хужаа найзаа хотындарга болгож хятаджуулах даалгавараа биелүүлээд байгаа юм бишүү. Мах ногоогоо хужаад өгсөн одоо улс орноо усгүй болгож эцсийн даалгавраа биёлүүлэх л үлдээд байгаа юм шигээ.

0  |  0
Зочин(103.57.94.56) 2019 оны 05 сарын 26

Хүрэлсүх Амарсайханыг хотын дарга болгож унах нүхээ өөрөө хийсэн дээ.Хүрэлсүхэд мөн ч итгэж явсан

0  |  0
he e(103.212.117.234) 2019 оны 05 сарын 26

Iiiim ch hotiin dargatai baih gej dee

0  |  0
Зочин(202.21.108.154) 2019 оны 05 сарын 26

ХААИС аам баруун тийш туулын бургас руу айл оруулдаггүй байтао сүүлийн 2 жилд эрс нэмэгдээд баахан шинэ хашаатай айлууд голын бургас руу буучихсан. Баячуудаа хэлэхгүй байж ядуучуудаа хэллээ гэж барьцах байх. Гэхдээ ядуу айл тэнд буухгүй л дээ. Худлаа шантааж хийж мөнгө саах гэсэн увайгүй юмнууд ил жорлон шинэ тоосгон байшин бариад буучихсан. Дарга нар нь хэрэлдээд доороо ажлаа хийхгүй. Тэрнийг нь далимдуулаад байгаль сүйтгээд. Хаа ч навсайтал гэрээ чирч очоод барьчина. Тэнд ядарсан нэг ч айл байхгүй. Ядуусын нэр барьсан луйварчид буусан байгаа шүү. Нагөө тал руу нь анхаараад баруун талд нь юу

1  |  0
Зочин(202.21.108.154) 2019 оны 05 сарын 26

Зайсан Скүэр дэлгүүрийн ард бол арай л дэндүү гол руугаа тулгаад барилга барьж байна лээ. Ийм ч засаг дарга байх гэж. Бүх хэвлэл мэдээлэлд хаалтын гэрээ гэж 10 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Сүүлийн үед Амарсайхан бараг ийшээ харж унтлаа гэх нь холгүй бүх сайт магтаад байсан нь ийм учиртай юм билээ. Арай л улайран дайраад байгаан бишүү? Лам нар ном уншихдаа Хатан туул 4 хайрханы нэр хэлж уншдаг байтал тэрнийг нь сүйтгээд. Ингэж мөнгө олж яанаа Амарсайхан минь. Яармаг явдаг уулын замын доор бас баахан орк ууд хашаа бариад буучихсан. 2 жилийн өмнө тийм байгаагүй. Тэр хэд бол бүүр ил жорлонтой.

1  |  0
Зүрхний хилэн(66.181.161.44) 2019 оны 05 сарын 26

Энэ хоёр намаас олигтой юм нэг ч гарахгүй нээ яа жич хэлээд нэмэр алга даа ядаж хорин он хурдан болоосой

0  |  0
МАНАН(202.179.24.66) 2019 оны 05 сарын 26

Хотыг жорлон болгож зарсан Мие Батбаяр Мөнхбаяр Баттүүл нар боож үхлээ.

0  |  0
тѳмѳрбаатар(203.91.115.37) 2019 оны 05 сарын 26

голын эргээс гац портор хайрга авч хувидаа 4/4хэмжээтэй байшинд суурь тавих гэхээр гол ширгээлээ гээд сүйд болдог мѳртлѳѳ голын бургас тастаад орон сууц барихад зүгээр байдаг юм болуу

0  |  0
Болдоо(122.201.21.203) 2019 оны 05 сарын 25

Энэ хотын дарга нарыг цааш давраавал юу болдгийг би мэднэ чи мэднэ монгллчууд мэднэ. Энэ нөхөр бүр эхлээч үгүй тар нь танигдаж байж болох бүгдийг цөлмөж байна

0  |  0
Иргэн (202.126.89.127) 2019 оны 05 сарын 25

Хотын дарга Туулын бургас огтолсон хүмүүстэй тэмцээд бндаа . Юу болсон бэ

0  |  0
Иргэн (202.126.89.127) 2019 оны 05 сарын 26

Мандахбаяр хүн чанартай, жудагтай мундаг залуу шүү . Хувь хүн талаасаа .

1  |  0
Ганаа(61.224.103.90) 2019 оны 05 сарын 26

Энэ үнэхээр идэж уусан нөхөр гэдэг нь үнэн юм байна. Засаг дарга огцор

2  |  0
buya(66.181.164.143) 2019 оны 05 сарын 25

za end dandaa bugus doloogch Mandah bayr tuuni gar hul bolson hulgaich nar l bn bitgii hutstsgaa

0  |  0
гуц(122.201.22.13) 2019 оны 05 сарын 26

Мандахбаяр гэдэг чин ёстой аймаар рецдив гэмт хэрэгтэн байна лэ. Зохицуулах хороонд хэн нөлөөлөх уу чи юу би юу алнаа чамайг гээд л орилоод байСАН БИЧЛЭГ НЬ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. мОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН АЮУЛ ,ЭМГЭНЭЛ

2  |  0
Цэдэн(122.201.22.13) 2019 оны 05 сарын 26

Одоо наад улиг домог болсон сэдвээр улс төржилт хийдгээ боль. Ард нийтэд энэ чин нэг их сонин биш байна. Урин дулаан цаг ирж явна утаа түгжрэлээсээ салахаа бод ажлаа хий.

0  |  2
Бг(122.201.22.13) 2019 оны 05 сарын 25

Мандахбаяр гэж луйварчнб яриа цацагдсан байна билээ. Арай дэндүү увайгүй оарк байна лэ. Сэтгүүлчдийн байгууллага түүний толгой дээр ийм ёс зүйгүй хулгайч луйварчид байхаар яаж ч улс орон өнгөтэй байх вэ дээ

1  |  0
Z(103.57.94.153) 2019 оны 05 сарын 25

Hairan tuul mini Amarsaihan darga noogoo nuuj bna

0  |  0
МАНАН(202.179.26.12) 2019 оны 05 сарын 26

Зайсанг сүйтгэсэн нь Төв аймгийн алдарт уяач Ми Энхболд Ховдын Барсболд хоёр байх шүү. Юун 2 га газрын бургас 150 га газар элс хайрга ухаж байгаа, өч төчнөөн хороолол босгочихсон байж л байна.Тэгээд ч энэ Зүүбаянтай хот тойрсон хужаанууд шоудаж байгаа шиг Амарсайхан хамаагүй.

1  |  1
zochin(182.160.0.193) 2019 оны 05 сарын 25

nugel ni nudeeree garah bailgui amarsaihan hotiin darga boloh gej yaj ulairch shivshig bolovoo

0  |  0
Ямар дээрдүүлсэн гэх(139.5.216.60) 2019 оны 05 сарын 25

ТА МИНЬ ЭЭ. ЭНЭ АРАЙ ДЭНДЛЭЭ. ТӨР ХУУЛЬТАЙГАА ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ 2-ЫН ӨМНӨ НАМ СӨХӨРЧИХЛӨӨ. БИД ТӨРӨӨ БАЙГУУЛЖ ЧАДСАН ЮМ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ. ЭРСЛЭН НЭГДЭЦГЭЭЕ ЭЭ

0  |  0
зочин(122.201.28.14) 2019 оны 05 сарын 24

Эхлээд Зайсангийн хөшөөг хааж байшин барьсан давраад Ьуулын бургасыг хядаж байшин барьсан яасан увайгүй их шунал вэ

2  |  0
Irgen (202.126.89.214) 2019 оны 05 сарын 24

Vneheer uls ornihoo tuluu shudarag baiy gewel uursuu elwel ysiin be

0  |  0
ЦӨЛМӨГЧ С.АМАРСАЙХАН(103.57.95.158) 2019 оны 05 сарын 27

Мөнгөөр зодож эрх мэдэл албан тушаал авдаг нөхрийг огцруулахын төлөө жагсая. Байгаль орчныг сүйтгэсний төлөө жагсая. Хотын маань өнгө төрх болсон үзэсгэлэнт Туул голоо аврахын төлөө жагсая. Эрх мэдэлтнүүдийн дураараа үйлдлийг зогсоохын төлөө жагсая, тэмцэе. Бид алийн болгон нэг иймэрхүү юм үзээгүй, хөрөнгөндөө сэтгэл нь ханадаггүй юмнуудыг давруулах юм бэ? Цөлмөгсдийг зайлуулъя.

8  |  0
Top