Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амин хувийнхаа эрх ашгийн төлөө бусдын эрхэд ноцтой хохирол учруулж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед тасрахаа болив. Энэ хүн хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын иргэд, бүтээн байгуулалтад хэрэгтэй, тустай ажил тун багыг амжуулсан атлаа олон нийтэд гай уршиг тарьсан, балмад бүдүүлэг урхагтай олон хэл ам, хэрүүл шуугиан таталж амжсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “ХОТ” гэдэг ганцхан үг л бодож оллоо гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ “Х буюу хүн, О буюу орчин, Т буюу технологи” гэж тайлбарлаж яваа. Гэвч үсгээр үг өрж наадаж байх зуур нь хотын асуудал, бэрхшээлүүд хуримтлагдан тэлсээр байгааг энэ хүн хэрхэн бясалгаж суудаг юм бол доо. Арай ч “Тэнэгийн дотор уужуу” гэгчээр аанайж яваа юм биш байгаа.
“Бурхангүй газрын бумба галзуурна” гэж үг бий. Монгол Улсад хууль хэрэгждэггүй, сахилга хариуцлага муутай, иргэний дуу хоолой хүчтэй биш, эсэргүүцэл тэмцэл, шүүмжлэл, шаардлага шахалт бага зэрэг нөхцөл байдлыг манай хотын дарга харин овжин ашиглаж, хотоо биш довоо шарлуулж суугаа байж тун магадгүй байна.
Түүний хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхол хэм хэмжээнээс хэдийнэ хальсныг батлах баримтуудыг дор товчлон хүргэе.
Улсын хүн амын талаас илүү нь оршин суудаг Улаанбаатар хотын ундны усны нөөц Туул голтой салшгүй холбоотой гэтэл С.Амарсайхан өөрийн хамаарал бүхий компаниар тэрхүү ундны усны эх ундарга болсон Туул голын сав газрыг эвдэн сүйтгүүлж байгаа нь ноцтой баримт юм. Тэрбээр хотын Засаг даргаар томилогдсон даруйдаа энэхүү албан тушаалыг хотын хүн амын тусын тулд биш, хувийн зорилго ашиглахаар улайрч, баяжих хөлжих арга хэрэгсэл гэж харж байгаа нь илэрхий байна. Түүнийг ажлаа хүлээж авсны дараахнаас эхлэн гэр бүлийнхний хамаарал бүхий “Зүүнбаян Рефайнери” компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барихаар завдаж байгаа билээ. Энэ бол олон нийтийн эрх ашгийг уландаа дэвсэлж, амин хувийн бизнесээ тэлэх гэсэн ил цагаандаа гарсан шунал юм. Хотын иргэдийнхээ ундны ус, улаан голыг гогодоход бэлэн байгаа хүн хотын дарга байж ер нь таарах юм уу.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Зүүнбаян Рефайнери” компанийн үйл ажиллагааг эрх мэдэлдээ дулдуйдан үргэлжлүүлсээр байсан нь баримтаар батлагдсан. “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон байгаль орчинд учруулсан хохирлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Энэ компанийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан байсан. Гэтэл ажлаа үргэлжлүүлж байсан. Манай хуулиар үүнд шүүх тайлбар хийх учиртай. Шүүх дээр маргаантай байгаа. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй" гэсэн юм. Гэтэл энэ компани саяхныг хүртэл үйл ажиллагаа явуулж, Туулын бургасыг хядсаар байсан бөгөөд өдгөө ч хашаагаа тойруулж хамгаалалт гаргаад, дотогш хүн оруулахгүй байгаа ажээ. Компанийн энэхүү байдлыг том ар талтай гэдэгтээ эрдсэн, бардсан үйлдэл гэж үзэхээс аргагүй.
Хэрвээ бизнесийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан С.Амарсайхан гэж хүн Нийслэлийн Засаг даргаар томилогдоогүй байсан бол “Зүүнбаян Рефайнери” компани хууль зөрчин байж, Туулын бургасыг огтолж зүрхлэх байсан уу гэдэг эргэлзээтэй. Бизнесийн эрх ашгийг хамгаалах томоохон албан тушаалын хамгаалалттай болсон юм чинь ямар ч аргаар хамаагүй орон сууцаа барьж чадах нь тодорхой гэж тус компанийнхан тооцоолсон хэрэг байх. БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Зүүнбаян Рефайнери” компанийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар энэ мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлж тооцох учиртай байдаг тул 9.2 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэж үзжээ. Гэвч энэхүү 9.2 тэрбум төгрөгийг Туулын эрэгт аваачиж булаад ч, бургасууд дахиж ургахгүй нь тодорхой билээ.
Бүхэл бүтэн хотын ундны устай холбогдсон урхагтай энэ үйлдлийг нь сурвалжилж нийтэд мэдээлэх үүрэг сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн үүрэг билээ. Тийм ч учраас “ТВ8” телевизийн сэтгүүлч Э.Энэрэл Засаг дарга С.Амарсайханы ах дүүгийн бизнесийн ашиг сонирхлыг хөндсөн сурвалжлага, мэдээллийг Туулын эргээс бэлтгэн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эфирт цацан нийтэд мэдээлжээ. Үүний дараа телевизийн дахин дамжуулалт хийдэг “MNBC” компани өөрсдийн үйлчилгээн дээр “ТВ8” телевизийн эфирийг шууд хаасан байна. Үүнийгээ тус компани техникийн гэмтэлтэй холбон тайлбарласан ч энэ нь мэдээж өөр шалтгаантай байлаа. “MNBC” гэх олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч компани мөн л Засаг дарга С.Амарсайханы ах дүүгийн буюу гэр бүлийнх нь компани байсан нь жинхэнэ шалтгааныг илчилсэн баримт болов. С.Амарсайхан өөрийн хууль бус үйл ажиллагааг нийтэд дэлгэсэн телевизд өширхөн, өөрийн чадах зүйлээр хааж боогдуулахаар санаархсан байх магадлал туйлын өндөр.
С.Амарсайхан болон түүний хамаарал бүхий компаниуд өөрсдийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаагаа олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байна. Тиймдээ ч сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ гэгчийг хийхийг санаархан чармайх болов. Туулын бургасыг тайрсан С.Амарсайханы ахынх нь компанийн үйл ажиллагааг сурвалжилсан сэтгүүлч Э.Энэрэлийг хоёр удаа шөнийн 03 цагт үл таних этгээдүүд утсаар дарамталж “Жолоочгүй машин осол хийдэг юм шүү. Хаанаас ч юм тоосго нисч ирдэг юм шүү” гэх зэргээр айлган сүрдүүлсэн байна. Улмаар уг сэтгүүлчээрээ уучлал гуйлгах, Зөрчлийн хуулиар цагдаад гаргасан гомдлоо татах, MNBC компани болон хамаарал бүхий компаниудын эрх ашгийг хөндсөн мэдээллийг нийтэлж нэвтрүүлэхгүй байх гэрээ байгуулахыг шаарджээ. Мөн энэ үйлдэлд нь бухимдаж, уурласан “Эрхэт Монгол” медиа группийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Х.Мандахбаяртай маргалдаж буй бичлэгээ утсан дээр хурааж аваад “Хэрвээ бидэнтэй тохиролцож, бидний болзлыг хүлээж авахгүй бол энэ бичлэгийг цацна” гэж сүрдүүлжээ. Энд С.Амарсайхан нар гэж хамаатуулах үг ашиглах нь зөв байх. Учир нь сүрдүүлгийг С.Амарсайхан өөрөө хийх гэнэн, эсвэл тэнэг биш. Өөрийн хамаарал бүхий этгээд, компанийн төлөөллүүдээр дамжуулан хүсэл зорилгоо хэрэгжүүлдэг нь мэдээж. Энэ дагуу “MNBC” компанийн гүйцэтгэх захирал Ж.Золбат гар утсаар ярьсан яриагаа бичлэг болгон авч, улмаар үүнийгээ эргүүлж дарамтлах хэрэгсэл болгожээ. Энэ мэт аргаар тэд өөрсдийн санаа бодол, хүсэл зорилгыг бусдад тулгаж, түүгээр дамжуулан хууль бус үйл ажиллагаа, бизнесийн булхай луйвраа нуун дарагдуулдаг байхыг хэн мэдэх вэ. Х.Мандахбаяр тэдний эсрэг сөрж, болзлыг хүлээж аваагүй учраас л бидэнд ил болсон нь л энэ болохоос хэчнээн олон удаа хэвлэн нийтлэх, үг хэлэх, үнэнийг мэдээлэх эрхийг өөрсдийн давуу тал, эрх мэдэл, мөнгө, албан тушаалаар дамжуулан хааж нууж ирснийг таашгүй.
Төрийн эрх мэдлийг худалдан авах хэмжээнд хүрч, мөнгөжсөн олон бизнес бүлэглэлүүдийн төлөөлөл бол С.Амарсайхан юм. Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар томилогдохын тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалтыг хоёр дахин явуулж, булхайцаж байж гарч ирсэн. Хэдийгээр төрийн өндөр албан тушаалд очсон хэн ч өмнө нь бизнес эрхэлдэг байхыг хориглоогүй ч энэ нь төрийн албыг бизнестэйгээ хольж хутгахыг зөвшөөрнө гэсэн үг огт биш. С.Амарсайхан хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хаан боогдуулсан, сэтгүүлчийг сүрдүүлсэн, хаалтын гэрээ хийх тулгалт хийж, дарамт шахалт үзүүлсэн зэрэг үйлдэлд дам байдлаар нөлөөлсөн байлаа ч үүнийг нь үл хэрэгсэн үлдээе гэж бодъё.
Харин Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, Туулын бургасыг өөрийн толгойтой үснээс ч дорд үзсэн увайгүй, ухамсаргүй үйлдэлдээ заавал гэм буруу хүлээх учиртай. Төрийн өмчөөр, төсвийн тендерээр, хөрөнгө оруулалтаар, нэг үгээр бол төрөөр дамжуулан иргэдийнхээ тэгш боломжоос хумслан байж мөнгөжсөн, түүгээрээ төрийн эрх мэдэл, албан тушаалыг худалдан авсан гэх түүнээс ч том ял цаана нь бий.
Эх сурвалж: "ТОЛЬ" СОНИН
Сэтгэгдэл ( 17 )
Pee ter tsaraig n ee haanaas garch irsen shunaliin tsarai ve. Nud n gyaltganaad mungu haragdaad tuuliin ereg deer nadaa mungu uguud cementen deer hevteed biyee narand shartsgaa gee biz dee aghahaha. Gyaltaih ch buteh iomgui tuner haranhui umhii ungas utaan dund umhii sanaalsan munhiin tam.
Enenii avgai nevteuulegch Ichinhorloo gee biz de ene lalriin nuhurtuu heleechee usgui bol a nariin mungu yu ch bish shuu Ichinhorloo
Энэ нийслэлийн АН намын гишуудийн хар пиар наад хунээ ажлыг нь тайван хийлгэ.Харин ч Бат уулийг бодвол боловсролтой ,хумуужилтэй,ухаалаг залуу ажлаа сайн хийж эхэлж байгаа шуу
Хүүр ухдаг хужаагийн хүүхэдүүд монголчуудыг өрөвдөнө гэжүү горьсоны гарз биз. Яавал мөнгө олж болохов гэдгээс өөр хүсэл сонирхол хужаа нарт байлаг гэжүү.
чи үхэн хатан энэ суудалд зүтгээд байсан ийм учиртай юм бий
лалараа чи нэг хариу өгөөч.
AH SHIGEE LALAR
Amarsaihan Tuul goliin mini burgasiug hyadagch gazriig ni svitgeh gej irsen shunaliin SHULAM ogtsoroocheeee Amarsaihan yamar yumniih ni darga baigavdee bayajihiin don shvgnesen nuhur
Догирхууд байгаа Хүрэлсүхтэй хамт унагах хэрэгтэй. Албан тушаалаа улсын ажлын төлөө биш хувийн ажлыг амжуулж байгаа бол ёстой ёс зүйгүй нөхөр бна. Өч төчнөөн сургуульд сурсанаа гайхуулахаас биш оюуны мэлмий нь харанхуй, шуналын сэтгэл нь дэндсэн иймэрхүү нөхөрт итгэх хэрэггүй гэдэг нь ч тодорхой. Сонгуулиар гарч ирж чадахгүйдээ ичих хэрэгтэй. Өөрийн гарын хүмүүсийг ашиглан гарч ирчихээд хийж байгаа ажил нь энэ. хэц энэ нөхөр юм хийхгүй юм бна. Цөлмөх гэж л албан тушаал булаалцалдсан бна.
Дахиад л оронд нь суух гэсэн хүний гүтгэлгээ юм уу эсвэл нөгөө газрын наймаачдын явуулга гүтгэлгээ биз, монголчууд бүх юманд ганц өөрийнхөө эрх ашгаас ханддаг гутамшигтай зантай хүмүүс юмаа, нэгнийгээ сайн юм хийхэд дэмжих ухаан байхгүй, зөвхөн дор дороо хар амиа бодсон хоцрогдсон хүмүүс , худлаа л хүмүүсийг доошоо татахаас өөрсдөө юу ч хийхгүй
Дахиад л оронд нь суух гэсэн хүний гүтгэлгээ юм уу эсвэл нөгөө газрын наймаачдын явуулга гүтгэлгээ биз, монголчууд бүх юманд ганц өөрийнхөө эрх ашгаас ханддаг гутамшигтай зантай хүмүүс юмаа, нэгнийгээ сайн юм хийхэд дэмжих ухаан байхгүй, зөвхөн дор дороо хар амиа бодсон хоцрогдсон хүмүүс , худлаа л хүмүүсийг доошоо татахаас өөрсдөө юу ч хийхгүй
amarsaihanii nugel nudeeree garah bailgui darhan tsaazat gariig ezegnej hydaj duusgalaa
ЭНЭ ДАРГА АМАРСАЙХАН ЗАЙСАН ТУУЛ ГОЛ ХАВИЙН ДАРГА ЮМ УУ. ЭНЭНЭЭС ЦААШ СЭТГЭЖ ХАРАХГҮЙ ЮМ. БУРГАСЫГ ҮГҮЙ ХИЙХ ЗАЙСАН ХИЙЛД ХҮН ЦУГЛУУЛАХАА Л ЧАДАХ ЮМ .ЯАНА ДАА ХУРДАН ЗАЙЛУУЛААЧЭЭ
ЭНЭ ДАРГА АМАРСАЙХАН ЗАЙСАН ТУУЛ ГОЛ ХАВИЙН ДАРГА ЮМ УУ. ЭНЭНЭЭС ЦААШ СЭТГЭЖ ХАРАХГҮЙ ЮМ. БУРГАСЫГ ҮГҮЙ ХИЙХ ЗАЙСАН ХИЙЛД ХҮН ЦУГЛУУЛАХАА Л ЧАДАХ ЮМ .ЯАНА ДАА ХУРДАН ЗАЙЛУУЛААЧЭЭ
Амарсайхаан чи Оюуны ундраагийнхаа байрны баруун хажуугийн Сэлбийн гол дагасан явган хүний замыг яагаад хашаа хатгаад хаачихсан юм бэ. Танай байшингийн зүүн талд явган хүний зам алга. Машин замаар явж байгаад машинд дайруулбал чи хариуцах уу.
Амарсайхаан чи Сэлбийн гол дагасан явган хүний замыг яагаад хашаа хатгаад гагнаад хаачихсан юм бэ. Чи хаан юм уу.
medseer baij bailgaad baigaa hurelsukh amarsaikhand ortei um bailgui