Хар самурайн хачирхалтай түүх ном болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Зохиолч Томас Локлэйн "African Samurai: The True Story of Yasuke, a Legendary Black Warrior in Feudal Japan" нэртэй номыг “CNN” онцолжээ.

16-р зуун буюу 1581 оны үед Японы хамгийн хүчирхэг дайчин Нобунага Ода хар арьстан хүнтэй анх удаа уулзаж үзсэн нь японы эртний судар бичгүүдэд тэмдэглээстэй үлджээ. Хар арьстан залуу том биетэй, өндөр ясархаг байсан учир Нобунага Ода түүнийг харанхуйн бурхны хамгаалагч хэмээн итгэж, самурайн эрдэм заасан байна. Чухам эл явдлаас л дэлхийн хамгийн анхны Африк гаралтай хар арьст самурай төрсөн гэдэг.

Хар арьст самурайг Ясукэ хэмээн дууддаг байв. Японы судар бичгүүдэд тус самурайн тухай зурвас дурьдсан байдаг учир судлаачид түүнийг бодит хүн байсан гэж үздэг аж. Гэсэн ч Ясукэн хаанаас ирсэн нь болон хаана үхсэн нь түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг гэнэ.

Судлаачдийн хэлж байгаагаар 1579 онд Португал, Мозамбик, Энэтхэг, Малайз, Макао зэрэг улсыг дамжин Японы Кишину арлын өмнөд хэсэгт орших Кёнинхотү арлын боомт дээр хэсэг хүмүүс усан онгоцоор иржээ. Тэдний дунд Ясукэг байсан гэж үздэг. Тухайн үед Христийн шашныг Японд дэлгэрүүлэхээр олон тооны боолыг Португалиас оруулж ирдэг байв. Тийм ч учраас Ясукэг Мозамбик, эсвэл Судан улсаас гаралтай гэх таамаглал байдаг аж.

Өдгөө Ясукэн талаар олон арван түүх, домог байдаг ч Япончууд ихэнхдээ зохиомол зүйл гэж итгэдэг болсон гэнэ. Түүний түүхээс сэдэвлэсэн хүүхдийн манга зохиол Японы хамгийн шилдэг борлуулалттай бүтээлд хүртэл тооцогдож байв. 

Хар арьст самурай Ясукэн түүхтэй холбоотой хамгийн сүүлийн сонирхолтой мэдээлэл гэвэл 2020 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр олон үндэстний соёлын үзэл баримтлалыг харуулах зорилгоор тус түүхийг сэргээн судалж буй гэнэ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top