Таиланд улсын Сакон Накхон мужид 140 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн мөр олджээ.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, үлэг гүрвэлийн арав гаруй мөр хадан дээр олдсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр нь теропод төрлийн үлэг гүрвэлийн мөр гэнэ.
Теропод төрлийн үлэг гүрвэл нь хоёр хөл дээрээ явдаг, гол төлөв махчин төрлийн үлэг гүрвэлийн төрөлд хамаардаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )