Хятадын мэргэжилтнүүд манай улсын 12 гурилын үйлдвэрийг ШАЛГАНА

2019 оны 05 сарын 28

БНХАУ-д улаан буудайн гурил болон хөх тарианы гурил экспортлох хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн гурилын үйлдвэрт эрсдэлийн хянан магадлагаа хийх гэж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 29-ний өдрөөс буюу маргаашнаас  эхлэн 14 хоногийн хугацаатай ажиллах аж.

Эрсдлийн хянан магадлагааны баг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улаан буудай болон хөх тарианы гурилын 12 үйлдвэрийн үйл ажиллагаанд ургамлын хорио цээр, ариун цэвэр эрүүл ахуй, технологийн мөрдөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх гурил үйлдвэрлэх, хадгалах, бусад нөөц боломжийг газар дээр нь ирж судлан үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Эрсдлийн үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид улаан буудайн болон хөх тарианы гурилаа БНХАУ-д  экспортлох нөхцөл бүрдэх боломжтой болох аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.240.220) 2023 оны 02 сарын 05

хм.өөрсдийнх нь гурилыг бодвол хамаагүй эрүүл байлгүй .аягүй бол ямар нэг но яаж ийгээд олж өөлж мэднэ дээ

1  |  0
Top