Канадын сангийн тэтгэлэгт "Ид шидийн орон" төсөл шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Канад сангийн нэрэмжит төслийн уралдаанд энэ жил нийт 800 гаруй байгууллага материал бүрдүүлж оролцжээ.  Зургаан төслийг шалгаруулсны нэгээр "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл шалгарчээ. Канад сангаас нийт 50.000 канад доллар буюу 97 сая 800 мянган төгрөгийн тэтгэлэг авч өчигдөр /2019.05.27/ тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Төслийн санхүүжилтийн 66 сая төгрөг нь Ид шидийн орныг хамгаалах байрны урсгал зардалд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь бага насны хүүхдийг цахим гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой Лантуу хүүгийн сургамж, нэг мэдээлэл нэг амь, шинэ оюутан зэрэг сургалт нөлөөллийн ажилд зарцуулагдах юм.

Шалгаруулалтад "Зориг сан", "Лантуун дохио" ТББ, "Сонсголгүйн боловсрол" ТББ, Монголын бизнесийн зөвлөл, "Булган нэг үе клуб" ТББ зэрэг байгууллагууд зорилтот бүлгүүдэд чиглэсэн төслүүд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжих төслүүд шалгарч орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдсэнээрээ илүү онцлогтой юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.31.88) 2019 оны 05 сарын 28

баяр хүргэж амжилт хүсье,

0  |  0
(66.181.160.110) 2019 оны 05 сарын 28

баяр хүргэе ээ мундаг байна

0  |  0
Top