Сонгодог эдийн засагчдын бүтээлийг Монголын хөгжилтэй холбон судална

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулсантай холбогдуулан салбарын эрдэмтэн судлаачид улс төрийн эдийн засгийн ухааныг сэргээн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Философийн хүрээлэнгийн захирал  Б.Пүрэвсүрэн Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулах болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдлын тухай, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон Монголд улс төрийн эдийн засгийн ухаан хэрэгтэй тухай, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Б.Батхишиг Улс төрийн эдийн засгийн ухааны тасгаас хийж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар тус тус илтгэл тавив.

 Философийн хүрээлэнгийн  Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулагдсанаасаа хойшх нэг жилийн хугацаанд “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудал”, К.Марксын “Капитал” зохиол ба Монгол дахь зах зээлийн харилцаа” хэмээх судалгааны хоёр ном  хэвлүүлсэн бөгөөд цаашид А.Смит, Д.Рикардо нарын зэрэг сонгодог эдийн засагчдын бүтээлийг Монголын эдийн засгийн хөгжилтэй холбон судлах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Р.Батмэнд, Д.Дорлигсүрэн, ахмад багш Б.Намсрай, Ж.Ядамсүрэн, Л.Энхтайван, Л.Оюун зэрэг ярилцлагад оролцсон 20 гаруй эрдэмтэн “Монголын хөгжлийн улс төрийн эдийн засгийн ухааны асуудлууд” хэмээх номыг хамтран бичих талаар мөн санал солилцсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top