Б.Цэцэг: Бэлгэвч хэрэглэж сураарай, ЗАЛУУС АА!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, төрсний дараа илүүдэл жингээ түргэн хугацаанд хаяж олны анхаарлыг татсан хүн бол Б.Цэцэг. Тэрбээр сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд өөрийн үзэж бодлоо хэнээс эмээлгүйгээр бичиж орхидог. Харин энэ удаад сүрьеэ, тэмбүү зэрэг өвчний тархалт хэр байгааг, 2018 оны байдлаар улсын хэмжээнд ямар аймгууд тэргүүлж байгаа талаар дэлгэжээ.

"Улаан тарианы үе эргэн иржээ! Нялхас нь сүрьеэ, томчууд нь тэмбүүгээр өвчилжээ! Хорин нэгдүгээр зуунд бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна гэхээр манайхан зимбаб цаашаа соёлтой улс юм уу даа. Ганган сайхан залуус л гүйлдээд байдаг хэдхэн минутын жаргалаар хамраа солиод л гүйгээд байсан юм шиг. Тэмбүү эмчлэгдсэн байсан ч цусаар илэрдэг юм шүү дээ! Ойрын харилцаанд орохдоо гар хөлийн үсэг авч шинжилгээний бичиг солилцож баймаар болжээ...Тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо зөвхөн 2018 онд 6400 хүрчээ. Хамгийн их өвчлөгсөд оношлогдсон бүсүүдэд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот орж байна.Баян -Өлгий аймагт тэмбүүгийн тохиодол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж.Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ?

• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.
• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гардаг.

Бэлгэвч хэрэглэж сураарай! Залуусаа хэдхэн минутын жаргалаас хамраа өгмөөргүй байгаа бол хувийн ариун цэврээ сайн сахих л хэрэгтэй" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(78.31.204.25) 2019 оны 06 сарын 28

Танайд хоноё нэвтрүүлгээр охиныхоо аавтайгаа 6 жил үнэнч үерхсэн гэж ярьсан гэл үү.Тэр 6 жилийн дундуураа германд байдаг аав шигээ хүнтэй хайраа гэж байсан тухай эхнэр нь өнгөрсөн зун ирээд ярьж байсан, бичсэн мессежийг нь үзүүлж бсан гэсэн.

0  |  0
(72.35.247.195) 2019 оны 05 сарын 31

хүний нөхөртэй явалддагаараа өөрөө сайн хэрэглэж сур

0  |  0
(153.201.67.90) 2019 оны 05 сарын 28

Mash unen zuils bichsen bna, belgevch hamgaalalt hereglej surmaar yum, zavaarsan yumaa novsh gej, dontoi amisgaanuud ih bnaa.....

0  |  0
(109.41.128.103) 2019 оны 05 сарын 28

Naad shar maiktai aimshgiin nzdaa sain hel ohin min

0  |  0
Top