Blackpink хамтлагийн "Kill This Love" дуу гарсан даруйдаа хамгийн хурдан хугацаанд буюу хоёр өдөр, 14 цагийн дотор "Youtube" хуудаснаа 100 сая үзэлт авсан уран бүтээл болж, Ariana Grande, Taylor Swift, PSY зэрэг уран бүтээлчдийн амжилтыг эвдэж чадсан.

"Let's Kill This Love" дөрөвдүгээр сарын 4-нд цацагдсан юм. Тус дуу одоогийн байдлаар "Youtube"-д 373 сая үзэлттэй болоод байна. Тэгвэл охидын хамтлаг маань дахин нэг шинэ рекордыг эвджээ.
Blackpink хамтлаг Америкт нэг тоглолтоос $1,815,062 ашиг, орлого олжээ. Өмнө нь нэг тоглолтоос хамгийн их орлого олсон амжилтыг "Spice Girls" хамтлаг эзэмшдэг байжээ. Ингээд 11 жилийн дараа Өмнөд Солонгосын охидын хамтлаг уг амжилтыг дахин шинэчлэлээ. К-поп ертөнцөд "2NE1" хамтлаг нэг тоглолтоос $653,716 ашиг, орлогоор нэгт бичигддэг байсан юм.
.gif)

Сэтгэгдэл ( 0 )