ДЭМБ: Сэтгэл гутралыг албан ёсоор сэтгэцийн эмгэгээр бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит хуралдаанаар сэтгэл гутралыг сэтгэцийн эмгэгийн тоонд багтаалаа. Ингэснээр олон улсын өвчний ангиллаар “ICS-11” ангилалд бүртгэсэн байна. Ойрын хугацаанд ДЭМБ-аас сэтгэл гутрал хүний бие махбодод хэрхэн нөлөөлөх, сөрөг үр дагавар, сэргийлэх арга зам, хэрхэн эмчлэх зэргийг тусгасан гарын авлага боловсруулах юм.

Сэтгэл гутралыг сэтгэцийн эмгэг болох талаар тэртээ 1974 онд АНУ-ын нэрт сэтгэл судлаач Херберт Фройденбергер томьёолж, хэрхэн эмчлэх талаар шинжлэх ухааны сэтгүүлд хэд, хэдэн цуврал нийтэлж, сурах бичиг боловсруулж байсан удаатай. Дээрх судалгааны материалуудад үндэслэн ДЭМБ-ын удирдлагууд 2017 оноос эхлэн сэтгэл гутралыг сэтгэцийн эмгэг ангиллаар бүртгэх эсэхээр олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.

Сэтгэл гутрал нь ядрах, эрч хүчгүй болох, анхаарал төвлөрөлт огцом буурсантай холбоотойгоор ажилдаа дургүй болох, оюуны чадамж огцом буурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Тиймээс дээрх шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн бол яаралтай сэтгэл зүйчид хандахыг зөвлөе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top