Нийгмийн даатгалын сангийн орлого 137.5 тэрбум төгрөгөөр өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний дөрвөн сард 857.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5  тэрбум төгрөгөөр өслөө. Харин зарлага 771.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.9 тэрбум төгрөгөөр өсөв.

Нийгмийн даатгалын сангийн орлого  137.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 108.9 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 16.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тус сангийн зарлага 91.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 78.3 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 5.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top