ИНФОГРАФИК:  Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 717 хүнээр нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд  дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.4  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952  хүнээр буурч, өмнөх сараас 717 хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7 мянга нь Улаанбаатарт, 5.3  мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top