Монголын нэрийг дэлхийд гаргаж буй модель Ж.Энэрэл

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Загварын ертөнцөд хөл тавиад найман жилийн нүүрийг үзэж байгаа ч дэлхийд өөрийн гэсэн дархлааг бий болгохоор зүтгэж яваа Ж.Энэрэл дахин нэг шуугиулаад амжив. Тэрбээр Дэлхийд алдартай "Cathay Pacific" компанийн сурталчилгааны зураг авалтад оролцсон бөгөөд сурталчилгааны самбар аль хэдийн Дэлхийн өнцөг булан бүрд байршиж олны харааг булааж эхэлжээ.

Тус компани "Move Beyond" уриатайгаар энэ удаагийнхаа сурталчилгааг явуулж байгаа бөгөөд загвар өмсөгч Ж.Энэрэлийн зураг Англи, Хонг Конг зэрэг томоохон улсуудын хотын гудамжийг чимж байгаа аж. Эх орондоо ирэн очин байдаг загвар өмсөгч бүсгүй дэлхийд алдартай олон сэтгүүлийн хуудсыг чимж байсан туршлагатай нэгэн. Дэлхийн загварын чиг хандлага өөрчлөгдөж дорнын бүсгүйчүүдийн гоо сайхныг шагшин магтаж эхэлсэн энэ цагт өөрийн орон зайг ийн бий болгож байгаа сайхан бүсгүйд амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top