Ганц бие байхыг эрхэмлэдэг Өмнөд Солонгосын алдартнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Та юуны учир одоог хүртэл ганц бие байна вэ? Сэтгэл судлаач Патрик Лемуан нас насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ганц бие байгаа шалтгааныг судалж, тогтоожээ. Үүнд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь тухайн хүний нас байдаг гэнэ. Жишээлбэл, 30 нас хүрмэгц хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ганц бие байхаас залхаж, өөр өөрсдийн аргаар хостой болохоор хичээж эхэлдэг байна. Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлтэй болохыг хүснэ. Харин эрчүүдийн хувьд амьдрал зохионо гэдэг үүрэг харицлага ихтэй учраас аль болох зайлсхийдэг байна.

Судлаачдын үзэж буйгаар: Өнөөдөр дэлхий дээр дор хаяж нэг хүүхэдтэй, дээрх насны хүмүүс олон байгаа аж. Нэг ёсондоо урьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ өөр дээрээ авч өсгөж байгаа гэж ойлгож болох юм. Энэ насан дээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралд багагүй туршлага хуримтлуулсан байдаг аж. Уг насны эмэгтэйн ганц бие байгаа шалтгаан нь буруу хүнийг сонгож, гэр бүл болсноос үүдэлтэй. Ингээд ганц бие байхыг эрхэмлэдэг, гэрлэлтийн тухай огт бодохыг хүсдэггүй Өмнөд Солонгосын алдартнуудтай танилцацгаая.

  1. Жүжигчин Kim Hyesoo

Кино найруулагч түүнээс гэрлэхгүй юм уу гэж асуухад "Тийм зүйл төсөөлөхийг ч хүсэхгүй байна" гэж хариулжээ.

  1. Жүжигчин Kim Seohyung

Тэрээр нэгэн нэвтрүүлгээр "Гэрлэх талаар бодож ч байгаагүй. Эсрэгээрээ өөрийгөө хайрлахад анхаарлаа төвлөрүүлдэг төрлийн хүн" гэж байжээ.

  1. Жүжигчин Moon Geunyoung

"Гэрлэвэл гэр бүл гэх хашлаганд би их хохирол учруулах байх. Одоогийнх шигээ ганцаараа эрх чөлөөтэй амьдармаар байна"

  1. Жүжигчин Dasom

Түүний мөрөөдөл эрт гэрлэх байсан ч одоо хийхийг хүссэн олон зүйл байгаа болохоор гэрлэхгүй байхыг хүсэж байгаа гэнэ.

  1. Дуучин Kim Wansun

Хэрэв гэр бүл зохиосон бол нөхөртэй, хүүхэдтэй болоод ухаангүй амьдрах байсан байх. Одоогийнх шигээ буйдан дээр ганцаараа хэвтээд, өдөр болтол унтаж, хоол захиалж идээд л амар тайван амьдарч чадахгүй байсан байх гэж ярьж байжээ.

  1. Girls' Generation хамтлагийн гишүүн Sunny

Ганц бие гэрлэхгүй байхыг эрхэмлэдэг. Ганцаараа амьдрах нь түүний мөрөөдөл.

  1. Hyolyn

Түүний ганц бие амьдралыг эрхэмлэх болсон шалтгаан нь нэг хамтлаг байсан Dasom-н хүчтэй ятгалга гэнэ.

  1. Momoland хамтлагийн гишүүн Yeonwoo

"Би их мөнгөтэй ажилгүй хүн байхыг хүсдэг, бас ганц бие"

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.149) 2020 оны 06 сарын 03

з сүхбаатар өшөө мэдээ оруулач 88945283

0  |  0
Top