Америкийн телевизийн “All That” цувралд монгол хүү тоглож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн дахин эхлүүлж буй “All That” цувралд Чикаго хотод амьдардаг монгол хүү Ч.Сэргэлэн гол дүрийн нэгээр сонгогдон тоглохоор болжээ. Өдгөө 13 настай Ч.Сэргэлэн нь Чикаго хотын инээдмийн театрын залуу жүжигчдийн дугуйланд суралцдаг аж. Чикаго хотын инээдмийн театрынхан түүнийг өсөх ирээдүйтэй, хүн инээлгэх төрөлхийн авьяастай гэж тодорхойлсон байна. Анги бүртээ өөр өөр сэдвээр алдартай уран бүтээлчдийг урьж тоглуулдаг энэ цуврал нь хийц болон харилцан яриагаараа олны анхаарлыг татаж, алдаршсан цуврал юм. Дахин хийгдэж буй “All That” цуврал ирэх зургадугаар сарын 15-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.

“All That” кино нь анх 1994 оны дөрөвдүгээр сард дэлгэцнээ гарч байсан бөгөөд 2005 он хүртэл бүтэн 11 жилийн турш үргэлжилсэн алдартай цуврал.

Жүжигчдийн харилцан яриа, өгүүлэмж, үйл хөдлөл зэрэг нь энгийн атлаа хөгжилтэй байж чадсан нь тус цувралыг ажиллуулсан билээ. Энэ цувралыг дахин бүтээх тухай шар хэвлэлүүд 2015 оноос хэлэлцэж байсан ч Nickelodeon телевиз 2018 оны есдүгээр сард албан ёсоор дахин бүтээх болсноо зарласан юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.179.26.239)  2025 оны 03 сарын 13

mongol bishee chicagod amidardag amerikiin irgen,tiim bolhoor l amerik kinond orson baigaa bizdee,ternees bish mongoloos ireed avaachij kino hiisen yum bishee yalgaj sur.

1  |  0
Top