Өнгөрсөн тавдугаар сарын 26-ны шөнийн 00:40 цагт Өмнөд Солонгосын к-поп од, дуучин Goo Hara гэртээ амиа хорлохыг завджээ.
Инстаграм хуудаснаа "Баяртай" гэсэн зурвас бүхий нийтлэсэн зургийг фэнүүд болон менежер нь олж харснаар дуучны гэрт яаралтай түргэн тусламж очсон байна. Дуучин одоогийн байдлаар эмнэлэгт байгаа аж.
2018 онд түүний найз залуугаа зодсон хэрэг олон нийтэд дэлгэгдэж, нийгмээс маш их үзэн ядалт, шүүмжлэл, сөрөг сэтгэгдлийг авч байсан юм. Түүний амиа хорлох оролдлого хийх болсон шалтгааныг үүнтэй холбож ярьж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )