ThunderZ, Be брэндийн хамтын бүтээл “Байгаагаар минь хүлээн авах уу” клипний гол дүр болох Э.Билэгсайхан залууст хэдийнэ танил болжээ. Түүний инстаграмм хуудас 13 мянга 500 дагагчтай бөгөөд инстаграмм хуудсаараа дамжуулан орчин үеийн залууст зөв үлгэр дууриал үзүүлэн, спортоор хичээллэн амжилт гаргаж, өөрийгөө ялан дийлж чадсанаа харуулахыг зорьдог нэгэн билээ.
Түүний нэгэн пост анхаарал татав.
Энд сийрүүлвэл, “Та нарын хүн хүнийг харах өнцөг чинь мэдээж өөр аар ялгаатай. Гэхдээ тухайн хүн гаднаасаа ямар ч харагдаж болох байхгүй юу. Жишээ нь намайг хүмүүс харахдаа оюуны асуудалтай, аутизмтай ч гэдэг юм уу янз янзаар хардаг л даа... Дээр нэг фитнэст бүртгүүлэх гээд эгчтэйгээ цуг хүнтэй нь уулзав. Манай эгч "Манай дүү фитнест явъя гээд, оюун ухааны ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж дуусаагүй байтал бүртгэж байгаа хүн нь энэ залуу тэгээд ямар нэгэн юм хум авч шидээд байхгүй биз дээ" гэсэн. Би бүр шоконд орсон. Тэгэхээр залуучууд минь хүнийг гаднах байдлаар нь дүгнэхээс илүү дотоод мөн чанарыг хар, ярилцаад үз л гэж хэлмээр байна. Бас бусдын хэлж байгаа үг болгонд битгий автаарай. Өөрийн өодолтой байр суурьтай байгаарай” хэмээн инстаграмм хуудаснаа бичжээ.


%20-%20Copy.jpg)




Сэтгэгдэл ( 1 )
Мундаг шүү дүү минь урагшаа тэмүүл аз жаргал хүсье