Жүжигчин Сун Хегю, Жү Жихүн нар шинэ драмад хамтарч тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, мөнхийн залуу, үзэсгэлэнт эмэгтэй Сун Хегю шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ.

Харин түүний хамтрагчаар гол дүрийн залууд жүжигчин Жү Жихүн тоглохоор яригдаж байгаа аж. Гол дүрийн жүжигчид албан ёсоор батлагдвал ирэх арваннэгдүгээр сард гарахаар төлөвлөж буй  "KBS 2" телевизийн шинэ төсөл "Hyena" драмад хамтарч ажиллах юм байна. 

Тус драм нь Өмнөд Солонгосын 1%-ийг эзэлдэг баячуудын төлөө ажилладаг "Hyena" хуулийн фирмийн тухай өгүүлэх гэнэ.  Сун Хегю, Жү Жихүн нарыг үзэгчид их сонирхолтой хослол байж магадгүй хэмээн хүлээлт үүсгээд байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top