Мэрилин Монро номын сандаа 430 номтой байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Цахим орчинд "Marilyn Monroe reading" хайлт шуугиан тариад байна. Энэ хаштаг одоогийн байдлаар "Google"-ийн хайлтын системд 5,6 сая гаруй бүртгэгдээд байгаа аж. 

XX зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэгддэг, амьд ахуйд нь түүний амьдрал үргэлж л олны хараанд байдаг, ямар нэгэн санаанд оромгүй шуугиан тарихдаа сайн, холливудын од болохоосоо өмнө энгийн, ядуу нэгэн байсан зэргээр нь хүмүүс Мэрилин Монрог илүү мэддэг. 

Тэгвэл дэлхий даяар алдар нэр нь түгсэн жүжигчин Мэрилин Монро хэр их ном уншдаг байсан бэ? Түүний номын сан 430 номтой байсан гэнэ. Алберт Камю, Жэймс Жойс, Жорж Бернард Шоу, Эрнест Хэмингуэй, Эмили Дикинсон зэрэг дэлхийн алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлүүд түүний номын сангийн жагсаалтанд харагдаж байна. 

Түүний уншсан номуудаас та хэдийг нь уншсан бол? Өөрийн уншсан номын хэд нь Мэрилин Монрогийн номын санд багтсаныг дэлхий нийтээр сонирхож байгаа юм.

Танд ч мөн адил сонирхолтой санагдаж байвал Мэрилин Монрогийн номын сангийн бүрэн жагсаалтыг ЭНД дарж уншина уу!    

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(92.13.2.104) 2019 оны 06 сарын 03

Энэ гэж хөөрхий хосгүй сайхан төрсөн ч хосгүй заяа тавилан муутай төрцөн амьтан бсан юм бналээ хөөрхий...жаргал үзэлгүй амьдарч бгаад сүүлдээ алуулцан юм бишүү,.эвий минь гэж....

0  |  0
Миллерын номууд(139.5.218.75) 2019 оны 06 сарын 03

Монроогийнх биш дээ. Өөрөө ном их уншдаг хүн байгаагүй гэсэн. Хоёр дахь нөхөр асан зохиолч Артур Миллерын номууд гэсэн.

0  |  0
Миллерын номууд(139.5.218.75) 2019 оны 06 сарын 03

Монроогийнх биш дээ. Өөрөө ном их уншдаг хүн байгаагүй гэсэн. Хоёр дахь нөхөр асан зохиолч Артур Миллерын номууд гэсэн.

1  |  1
Top