"Харри Поттер" цувралын дөрвөн шинэ ном гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Английн хүүрнэлт зохиолч Ж.К.Ровлинг алдарт "Харри Поттер" цувралаа ахин үргэлжлүүлж дөрвөн шинэ ном гаргахаар болжээ. 

Шинэ цувралууд "Харри Поттер: Хар шидийн урлагийн хамгаалалт, шившлэгүүд", "Харри Поттер: Ургамлын ханд ба ургамал судлал", "Харри Поттер: Зөн билэг, одон орон судлал", "Харри Поттер: Шидэт амьтдын арчилгаа" гэсэн нэртэй байх аж. 

Цуврал шинэ номуудыг Amazon, Apple, Kobo-ын онлайн дэлгүүрээр урьдчилан захиалах боломжтой. Эхний хоёр боть ном нь зургадугаар сарын 14-нд худалдаанд гарна. Үлдсэн хоёр ботийг мөн удахгүй худалдаанд гаргана гэжээ.

Уг цуврал номуудыг  цахим хэлбэрээр худалдан авч унших боломжтой болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top