Зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалд гарах цаг боллоо. Гэхдээ та гэрээсээ гарахаасаа өмнө энэ газрын зургийг сайтар судлаарай. Таны очих газарт нутгийн иргэд ямар хоол зооглож, юу уудгийг энэ газрын зураг заагаад өгнө. Монгол Улсын нутагт яагаад ч юм Увсад чацаргана, Улаанбаатарт бууз иддэг гэж заасныг эс тооцвол танд дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадна.
Парист хүмүүс Эйфелийн цамхаг үзэх гэж л очдог гэж бодож байвал эндүүрэл. Үнэндээ бол жуулчид ихэнх цагаа амттай хоол идэх гэж аялаж зугаалдаг. Хаана ямар хоол зооглохоо эндээс хараарай.
Сэтгэгдэл ( 0 )