УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзсан байна.
Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "С.Зориг болон Г.Батхүү агсан нь АН-ын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзан эдгээр учир битүүлэг хэргүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж гарсанд таатай байна" гэсэн байна.
Мөн төр нийгмийн зүтгэлтэн АН-ын дэд дарга Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан уг уулзалтад оролцон, төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэрэгтэй холбогдуулан ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороонд хүсэлт хүргүүлжээ.
Уулзалтаар Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков тус асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Г.Батхүүгийн үхэл яагаад ОУПХ-нд хэрэгтэй болчихов. Ингэж юм бүхнийг улс төржүүлэхээ АН болих хэрэгтэйдээ. Их хурлын гишүүн байсан хүний үхэл болгоныг хамааруулбал мөн ч их тоо гарах байхдаа
монгол улс гэж байна уу . амьд гэрчтэй хэргийг илрүүлж чадахгүй хуулийн байгуулга шүүх прокурор цагдаатайгэх илт болсон хэргийг эсрэг талруу нь шийдэг шүүхтэй хэн нэгэн хүний хүсэлтээр хэрэг нээж шүүдэг улсынхаа гол цөм дотроо жирийн иргэн биш хүнээ алдаг эсвэл дайн болж байгаа юм шиг амь үрэгддэг ийм газар орныг тусгаар улс гэхүү эрхэм монгол улсын эцэг минээ ????????????????????????????????????????????????????????????????????