АН-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг орхилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.06.14/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл  нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.

УИХ дахь АН-н зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчидийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, дөнгөж саяхан 6 сарын 10нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа баталчихаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад  хуучин хуулиар хэлэлцэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль баталчихаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна.

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавъя. Энийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлэгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна.Ингэж байж  эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.242) 2019 оны 06 сарын 17

УИХ-ын АН-ын гэгдэх хулгайч, алуурчин тэргүүтэй үл бүтэх гишүүд Монгол улсын үндсэн хуулийг шинэчлэн батлахад оролцох эрх байхгүй шүү дээ. Тэрийгээ мэдээд хурал хаясан нэртэйгээр гарч, бултаж байгаа юм. Ард түмний өмчийг тэгэж хулгайлна, түүний тулд ингэж хүн ална гэж л үндсэн хуулинд оруулна гэхгүй юм бол АН-ын гишүүдэд өөр хийж гийгүүлэх юм огт байхгүй, эсгий хийх газарт нохой хэрэггүй гэж нэг үг байдгийг мэдэх үү?

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
z(150.129.142.105) 2019 оны 06 сарын 15

ta nart eroosoo padgui zailsan n deer

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 14

ene aumshigiin tsaraitai yumny zurag bitgii huutelj baugaach

0  |  0
зочин(43.228.129.119) 2019 оны 06 сарын 14

Бүлэг байсаныг өөрсдөө задлаад хаячихсан учир намынхаа нэрийн өмнөөс та хэд хүнд байдалд орсон байх. Уул нь энэ том намыг удирдах ,чиглүүлэх, тэсвэрлэх ,хүлээх , сонсох бодох тэвчээр дутлаа даа. Магадгүй цаашид сургамж болоосой бүү алдаасаа гэж хүсье.

0  |  0
зочин(43.228.129.119) 2019 оны 06 сарын 14

Бүлэг байсаныг өөрсдөө задлаад хаячихсан учир намынхаа нэрийн өмнөөс та хэд хүнд байдалд орсон байх. Уул нь энэ том намыг удирдах ,чиглүүлэх, тэсвэрлэх ,хүлээх , сонсох бодох тэвчээр дутлаа даа. Магадгүй цаашид сургамж болоосой бүү алдаасаа гэж хүсье.

0  |  0
иргэн(202.9.45.96) 2019 оны 06 сарын 14

Энэ муусайн оролцохгүй байх тусмаа сайн л биздээ Эднээр яах юм бэ

1  |  0
Zochin(66.181.161.27) 2019 оны 06 сарын 14

Ene AN n teneguudiin talaar unshih baituugai zurgiig ni harahaas durgui hurchinee

0  |  0
Zochin(66.181.161.27) 2019 оны 06 сарын 14

Ene AN n teneguudiin talaar unshih baituugai zurgiig ni harahaas durgui hurchinee

0  |  0
Top