“Үндсэн хуулийн Цэц эрх баригч намын даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна. Иймд Үндсэн хууль, Хэнтий аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны хоёрдугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн Цэцээс шаардаж байна” хэмээн УИХ дахь АН-ын зөвлөлөөс шаардлаа.
Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нөхөн сонгууль явуулах ёстой байтал Цэцээс хоёр удаа хойшлуулаад байгааг эсэргүүцэж байгаа аж.
Дашрамд дурдахад, Цэц өөрийн дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдол хэд хэд гарч байсан бөгөөд 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )