УИХ дахь АН-ын зөвлөл нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой буюу шахмал түлшний асуудлаар Төрийн ордонд нээлттэй хуралдлаа. Хуралдаанд утаатай холбоотой байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлж буйгаар “2019 оны аравдугаар сарын 4-ны өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан байна. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байгаа аж. Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн түүн дундаа 24 хүүхэд 28 том хүн хорджээ.
Хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн гишүүд шахмал түлш яагаад иргэдэд аюул учруулж байгаа болон түүний үр дагаврыг арилгах, нэмж хохирол амсахгүйн тулд юу хийх вэ гэдэг сэдвээр байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Шахмал түлшинд маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан хүмүүсийн балгаар хүний амь эрсдэж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр долоон хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст жилийн дараа хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашхирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна” гэв. Үүнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Маш олон төрлийн туршилт явагдсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн” хэмээлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговрыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйгаач” хэмээхэд Ж.Батбаясгалан “Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ” хэмээн хариулав.
Сэтгэгдэл ( 4 )
zailaa maluudaa
AH ene buheniig shaarsdah erhtei ! Hunii ami nas ersdej ayul boditoibolchood baihad surug huchnii huvid duugai baij yasanch bolohguiee !
AN-YN DURAKUUD MONGOLYG MAANI SUYTGEJ KHAYAJ UTAA < YADUURAL BUKHNII EZED ODOO YU GEED ULIN KHUTSAAD BAYNAA
За АН-ын эдийн засгийг сүйтгэсэний дараа Олон айл хохирч , олон амь насны асуудал яригдах байх шүү, тооцож чаддаг бол,,,\nАН иймэрхүү юм ярихаар бүүр инээд хүрээд байх юм,,,Хорвоогийн хамгийн бохир хүмүүс