Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр /2020.01.20/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг 10.00 цагт товлосон ч хуралдахааргүй болжээ. Уг нь энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг дагалдаж гарах төсөл, сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Харин УИХ дахь АН-ын зөвлөл Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа хуралдахаар болжээ. Халдашгүй байдлын дэд хороогоор прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )