УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.11.04/ хуралдаж, цаг үеийн дөрвөн гол асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Зөвлөлийн шийдвэрийн талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “АН-ын зөвлөл нэн тэргүүнд БНХАУ-ын 800 иргэн баригдсан цахим гэм хэргийн талаар хэлэлцсэн. Манай улсын цахим сүлжээний ашиглалт туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байна. Энэ баривчилгааны үед 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгө хураагдсан байна. Энд мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байсан байна. Энэ мэтчилэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл явдал дахин гарахгүй байхад чиглэсэн ямар ажил хийх ёстойг АН-ын зөвлөл хэлэлцсэн. Үүнийг давтан гаргахгүй байхад хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал байна.
2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. Энэ бол сонгуульд чиглэсэн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв болсон гэж бид шүүмжилж байгаа. Тиймээс АН-аас төсвийн дүгнэлтийн төслийг эрх баригчдад хүргүүлнэ.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн ашигт малтмал ашигласны төлбөр буюу АМНАТ-тэй холбоотой гаргасан шийдвэрийг АН-ын зүгээс яаралтай горимоор хэлэлцэх учиртай гэж үзэж байна. Бид өөрсдийнхөө хувилбарыг ажлын хэсэгт өгөх болно. Учир нь АМНАТ-ийн татварт давхар татвар тавьсан байсан. Бид З.Нарантуяа гишүүнийг ажлын хэсэгт оруулах сонирхолтой байна. Энэ бол анхаарал татсан гол сэдэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт хуралдаагүй. Энэ долоо хоногт ажлын хэсэг хуралдаж, шийдвэрээ гаргах байх. АН хуралдаанд оролцоход бэлэн байна. Зарчмын гурван санал хэвээр байгаа. Хэрэв АН-ын саналыг хүлээж авбал бид гуравдугаар хэлэлцүүлэгт орно. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Azgui garuud
Наратуяа уул нь боломжийн хүүхэн харагддаг юм.Гэтэл үйлдэл нь нэг л бишээ
Орохгүй л байхгүй юу.Та нараар дутахгүй
Нарантуяа гишүүн минь МАНАН-МАФ ийн толгойлогч, алуурчин , луйварчин гэх нэрээрээ ард түмний дунд алдаршсан АН- ын дарга нарынхаа арын фон болж бүү зогс муухай харагдаж байна та бол энэ 7 дотроо оюунлаг мэдлэгтэй аливаа асуудалд туйлшралгүй ханддаг АН -ын сор болсон гишүүн шүү дээ. Болж өгвөл бултаад бай өөрийгөө бод АН ын жирийн гишүүдээ бод наадуулыг чинь сонсдог амьтан ч байхгүй болсон
зөв үү зөв
Хорлон сүйтгэгчид