Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар 661.8 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өсжээ. Хөрөнгө оруулалтын 90 хувийг зөвхөн Оюутолгойд хийх бүтээн байгуулалт эзэлж буй аж. Энэ жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүлээлттэй байгаа юм.
“Цаашид нэг л зах зээлээс хамаарсан мөчлөгийн эдийн засагтай байж болохгүй. Эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараа илүү орчин үежүүлэх шаардлагатай” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.
Өнгөрсөн онд Монгол Улсад хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байжээ. Дээрх хөрөнгийн мөн л 90 гаруй хувь нь мега төсөд чиглэж байсан юм. Засгийн газраас хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү анхаарч буй юм.
Сэтгэгдэл ( 0 )