Ц.Цогзолмаа гишүүн цэцэрлэгүүдийн барилгын явцтай танилцлаа

2019 оны 06 сарын 07
УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрог нь Сүхбаатар дүүргийн алслагдсан хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Шарга морьт, Хандгайт, Яргайт орчмын зуслангийн бүс ихтэйгээрээ онцлогтой Сонгуулийн үеэр иргэд, сонгогчид тус тойрогт тулгамдаж байгаа нэн даруй шийдвэрлэх асуудал бол “сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн хүсэлтийг ихээр тавьж байсан. Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хороодод шинээр цэцэрлэг барих асуудлыг тойргийн гишүүний хувиар төсөвт суулгаж шийдвэрлэж өгсөн бөгөөд өчигдөр барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, зөвлөмж өглөө.
 
Тус дүүргийн 16, 19, 20 дугаар хороонд тус тус 280 ортой цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ажлын явц 20-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Аль аль нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, жишиг зургаар баригдаж буй бөгөөд барилгын зургаа экспертизээр батлуулахад хугацаа алдсан гэж гүйцэтгэгч компаниудын удирдлагууд хэлж байлаа. Гэвч хичээлийн шинэ жилийн өмнө буюу наймдугаар сарын 26-наас өмнө ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэлээ. Дээрх гурван хороонд баригдаж буй цэцэрлэгүүд ашиглалтад орсноор ойр орчмын олон өрхийн хүүхдийн сурч, хүмүүжих таатай орчин бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top