Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Монгол Улс маань нэгдмэл улс. Гэхдээ улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс шалтгаална. Шилжилтийн 30-аад жилд бид орон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүний зайлшгүй нэг хэсэг бол орон нутгийн сонгуулийн эрх зүйн орчинг сайжруулах явдал. Орон нутгийн иргэдийн төлөөлөгч болж байгаа хүмүүс эрхтэн дархтан болж байна гэж андуурч байгааг арилгах шаардлагатай. Тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн хөгжлийн бодлогыг авч яваасай гэж хүсэж байна. Хэдийгээр улс төрийн намууд нэр дэвших эрхийг нь олгож байгаа ч гэсэн орон нутгийн өөрөө удирдах эрхийг хэрэгжүүлэх субъект болох юм шүү. Орон нутагт чадварлаг мэргэжилтний хүний нөөц дутмаг. Тиймээс орон нутгийнхаа хурлын төлөөлөгчөөр ажиллах сонирхолтой хүмүүс яагаа ч үгүй эрт одоо хийж байгаа ажлаа хүлээлгэн өгснөөр тухайн ажил цалгардах байдал үүснэ. Тиймээс сонгуульд өрсөлдөх иргэд наймдугаар сарын 1-нд ажлаа өгөх ажлын хэсгийн саналыг дөрөвдүгээр сарын 1 болгох шийдвэрийг байнгын хороо гарсанд харамсаж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн саналыг дэмжиж өгнө үү” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй 114 саналаар санал хураалт явууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
luivarchin avgai
M.Enkhboldod unench gedegee haruulsan gants bosoo dagagch chini ene biz dee
Ug, uildel ni avtsaldaagui, yaridgaasaa esregiig hiigeed yavah ene met humuusiig dahij songohgui gedgiig oilgoloo. Bolovsroliin salbariig devseed yavchihsanaa mederdeggui l yum baih daa? Songuuli duhuhuur duree huvirgaad ehellee dee.