ОЛОН ӨНГӨ | Цорын ганц ЭРДЭНЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Бяцхан охин байсан юмдаг. Хэзээ ч өөрийгөө ээж болно гэж төсөөлөөгүй байхдаа ердөө 19-хөн настай байхдаа бяцхан амийг тээж явах эрхэм үүргийг хүлээн авсан. Тэр үүрэг хатуу бас зөөлөн. Хэцүү басхүү тэвчээр шаардсан. Заримдаа уйлмаар бас баярламаар. Тэрхүү эрхэм алдрыг хүртээд зургаан жилийг ардаа орхижээ. Зургаан жилийн турш төгс сайн ээж байсан уу гэвэл үгүй. Гэтэл одоог хүртэл тэр минь алдаа, оноотой минь хамт ээж ээ... гэж баярлан, уйлан, уурлан дууддаг. Алдаа гаргаад, маш ихээр баярлаад, айж цочирдоод гээд бүхий л цаг үед ээж ээ гэж хашхирна, хэлнэ, орилно.

Надад ийм л эрдэнэ заяажээ. Тэр намайг алдаатай минь хамт хайрладаг. Тэр минь дөнгөж зургаахан настай. Гэвч намайг хайрладаг, халамжилдаг. Өвдөөд хэвтэхэд минь дуу дуулж, бүжиг бүжиглэж, цай аягалж, толгойг минь эвийлж надад хань болдог. Миний хань. Амьдрал үргэлж төгс төгөлдөр байгаагүй ч охинтойгоо хамт байхад бид хоёрын амьдрал төгс байдаг. Хайраас бүрдэж, хагацал үзсэн ч хат үзэж ухаан сууж яваа миний охин. Хорвоо бидэнд элэг бүтэн амьдралыг заяасангүй. Харин бид хоёр хорвоог элэг бүтэн мэт туулж явна. Миний цор ганц эрдэнэ. Бодох тусам хайрламаар, нандигнамаар. Миний бурхан.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(202.21.108.86) 2025 оны 03 сарын 13

tiimee

1  |  0
Togs(112.72.11.114) 2025 оны 03 сарын 13

Mundag shuu mini duu amjilt husie

2  |  0
Togs(112.72.11.114) 2025 оны 03 сарын 13

Mundag shuu mini duu amjilt husie

2  |  0
zochin(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

woow

1  |  0
Bolormaa(110.70.46.133) 2025 оны 03 сарын 13

Woow shn bichsn bn

1  |  0
Close menu