Охиныхоо гурван хүүхдийг тэжээхийн тулд 14 жил хог түүжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Би ч яах вэ өнгөрсөн хүн. Талийгаач охиныхоо гурван хүүхдийг тэжээхийн тулд хог түүж амьдардаг. Энэ хэдэн хүүхдийг хүний дайтай болгочихоод хадан гэртээ очиж охинтойгоо уулзах хүсэлтэй байдаг... хэмээн Улаанчулуутын хогийн цэгээс хог түүж амьжиргаагаа залгуулдаг Б.Жараа эмээ ярьж байна. Тэрбээр Баянхошууны Баруунсалаанд айлын хашаанд гэр түрээсэлж амьдардаг. Талийгаач охиныхоо гурван хүүхдийг тэжээхийн тулд 14 жил хог түүж амьдарч байгаа аж.

ЭЭЖДЭЭ ОЧИХ ГЭЖ ХОГ ТҮҮЖ, МӨНГӨ ЦУГЛУУЛДАГ

Манай сурвалжлах баг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийг зорьсон юм. Энд амьдрахын эрхэнд арга буюу хог түүн голоо зогоодог нэгэн байхад зүгээр л тэр өдрийнхөө архины мөнгийг олох гэж ирдэг хүмүүс ч байдаг байна. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдүүд.  Тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл болсон нэгэн хүүтэй хэсэг зуур ярилцах боломж олдсон юм. Бяцхан биендээ байж боломгүй хөдөлмөр эрхэлж байгаа ч энд ажиллах надад амар байдаг гээд өөрийн ажлаа магтах хүүг Батхүү гэдэг. Тэр 12 настай. Говьсүмбэрт ахындаа амьдарч байгаад сургуулиа хаяад наашаа иржээ. Учрыг нь асуувал ээж маань Турк улс руу яваад 3 жил болж байна. Би араас нь гадаад явах гэж байгаа юмаа гээд хээв нэг хэлэх нь тэр. Ээжтэйгээ холбоо барьж байгаа юу гэх асуултад харин хоолой нь зангираад үгүй ээ гэж хэлээд цаашаа гүйгээд явчихсан.  Түүний туйлын хүсэл бол ээждээ очих. Санасан сэтгэлээ дэвтээж зөндөө их санасан тухайгаа, ээждээ ямар их хайртайгаа хэлээд тэврүүлэх хүсэл...

Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд харийн орныг зорьдог нь манай хувьд байдаг л нэг асуудал болсон. Гэхдээ тэнд очоод халамжит ханиа, энгэртээ тэвэрч өсгөсөн үрээ мартдаг нь харамсалтай.
 
Б.ЖАРАА: ГУРВАН ХҮҮХДИЙГ НЬ ХҮНИЙ ДАЙТАЙ БОЛГОЧИХООД ОХИНТОЙГОО УУЛЗАНА

Улаанчулуутын хогийн цэг дээр өглөөний ургах нартай уралдан шахам ирдэг олдог Б.Жараа эмээ одоо 65 насыг зооглож байна. Тэрбээр “Нас дээр болчихсон болохоор ядарч л байна. Ядарлаа гээд яах вэ дээ. Хүний өмнөөс амьдарч байгаа биш. Хүнд зовлонгоо тоочих дургүй. Миний л хувь тавилан. Нас барсан охиныхоо гурван хүүхэдтэй амьдардаг. Тэднийг над шиг хог битгий түүгээсэй гэж хүсдэг. Тэрний оронд мэргэжилтэй сайн хүн болоосой л гэсэндээ эмээ нь ганцаараа хог түүж байна. Би яах вэ өнгөрсөн хүн. Хэрвээ хүүхдүүд нь наашаа ирвэл охин минь тэнгэрээс хараад гомдох байлгүй дээ. Энэ хэдэн хүүхдийг хүний дайтай хүн болгочихоод хадан гэртээ очиж, охинтойгоо уулзана даа” гэв.

Уг нь, Б.Жараа гуайн хүсэл нь өөрийн гэсэн хашаа, байшинтай болж, хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо тарихыг мөрөөддөг. Тэрбээр энэ талаараа “Эмээ нь өөрийн гэсэн гэртээ болчихвол хашаандаа ногоо тариад амьдармаар санагдах юм. Уг нь, би ногоочин хүн шүү дээ. Даанч санаснаар болохгүй юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болж байна” хэмээн яриад Б.Жараа гуай бусадтайгаа нийлж саяхан ирсэн хог ачсан машин руу яаран гүйлээ. Хэдхэн минутын зайтай ирж байгаа хог ачсан машинд ганц хоёроороо зүүгдсээр хамгийн багадаа 50 гаруй хүн цугладаг байна. 

УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР “АМЬДАРДАГ” ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдтэй уулзахаар иржээ. Тэрбээр “Улаанчулуутын энэ хэсэгт ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдралын буруу хандлагыг засч, тогтмол ажил орлоготой болгох тал дээр хотын удирдлагуудтай хамтарч ажиллаж байна. Энд ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулна. Бүртгэлийн ажил хийгдсэнээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар ажлын байраар хангах, амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ” гэдгийн онцоллоо.

ХҮН, НОХОЙ ХОЁР ОЛЗОНДОО УЛАЙРЧ ХАРАГДАНА

Зах нь үл харагдах овоолсон хогон дунд хүн, нохой хоёр л олзондоо улайрч харагдана. Харин тэнгэрт шувууд харанхуй таттал эргэлдэх нь айдас төрмөөр. Үнэндээ Улаанчулуутын хогийн цэг дээр жинхэнэ амьдрал буцалж байна. Гэхдээ та, биднийхээс төс хөндлөн амьдрал. Бүхэл бүтэн ертөнц бий болчихсон гэж хэлэхэд ч буруудахгүй. Хогон дотроос хоол болох хүнсний илүүдлээс эхлээд хүний хэрэгцээний бүхий л зүйл олддог гэнэ. Энд байгаа бүх хүн дор бүрнээ чөлөө завсаргүй тонголзон ажиллана. Хог ачсан машинуудыг хогоо асгах бүрт найман настай балчраас наян настай буурал хүртэл хэн нэгнээс өрсөн "хог руу" тэмүүлцгээнэ. Энэ дүр зургийг хараад сэтгэл эмтэрмээр ч “бидний ажил шүү дээ” гэж хэлсэн үгсийг нь бодохоор сэтгэл жаахан ч гэсэн уужирна.

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.44) 2019 оны 06 сарын 15

xog tuuj bgaa xumuusiig biznesiixen chadaltai uls bgaa bx uildverteei avch ajiluulaad xun bolgoxod buyan bolox bx shuu zuuxun xun bgaa ajil xiitye gej bn shde mgliin beznesiixen menejment mash muu xuntei muuxai xaritsna ix ajil xiigene bas tsalingaa udduggui gesen bas ajiliin xuvtsas xangamj muutai buduuleg setgelgui ene zuuxun zovson ulsiig xun bolgooxod 5 jil zarchuulaxad xangalttai. noxoi tejeej bxaar xunee tejeevel yasiin zarim neg chadaltai uxchirxeg gej xeuluulex durtai vagai nar bgaa l bx. dendu bgaa bishuu adilxan mgl xumuus bj xajuud n iim xumuus amdarch bxad xeden 10 jileer bsaar bxn

0  |  0
Sar(66.181.161.85) 2019 оны 06 сарын 13

Ene emeed tyslaachee xyrgan darga naraa ta nar 1ger 0.7ga ogood 1sn buyan xiigeed ogooch tomchyyl ern ix xaram ylsyyd bx ymaa

0  |  0
Zochin(66.181.184.244) 2019 оны 06 сарын 12

Ene ih hetsuu niigem sh dee,hurungutnii niigem gedeg ni ene shuu dee,uneheer aimaar niigem dee,odoo mungu tsaas boloh tusam ,yaduu humuus ihsene shuu dee

Иргэн(202.131.250.130) 2019 оны 06 сарын 12

Хол ч гэсэн 07 г нь өгчих хэрэгтэй ш дээ. Юу ч хийхгүй хуруугаа хөдөлгөхгүй дээр нь ухаан муу энэ төр сүржигнэхээс цаашгүй. Холбогдох хүмүүс нь очоод л сард ч юм уу ганц нэг хүний асуудал шийдээд л бодитой юм хийгээд бхад юм өөр болно ш дээ. Нийгмийн баялагаа тэгш оноож чадахгүй хулгайлж бгаа эөацблл юу ч хийгээд нэмэргүй. Худлаа рекламдаад....

1  |  2

Иргэн(202.131.250.130) 2019 оны 06 сарын 13

Хол ч гэсэн 07 г нь өгчих хэрэгтэй ш дээ. Юу ч хийхгүй хуруугаа хөдөлгөхгүй дээр нь ухаан муу энэ төр сүржигнэхээс цаашгүй. Холбогдох хүмүүс нь очоод л сард ч юм уу ганц нэг хүний асуудал шийдээд л бодитой юм хийгээд бхад юм өөр болно ш дээ. Нийгмийн баялагаа тэгш оноож чадахгүй хулгайлж бгаа эөацблл юу ч хийгээд нэмэргүй. Худлаа рекламдаад....

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2019 оны 06 сарын 12

Хол ч гэсэн 07 г нь өгчих хэрэгтэй ш дээ. Юу ч хийхгүй хуруугаа хөдөлгөхгүй дээр нь ухаан муу энэ төр сүржигнэхээс цаашгүй. Холбогдох хүмүүс нь очоод л сард ч юм уу ганц нэг хүний асуудал шийдээд л бодитой юм хийгээд бхад юм өөр болно ш дээ. Нийгмийн баялагаа тэгш оноож чадахгүй хулгайлж бгаа эөацблл юу ч хийгээд нэмэргүй. Худлаа рекламдаад....

0  |  0
Zochin(59.153.114.223) 2019 оны 06 сарын 12

Jaraa emeed tusalya handiv urnuulie buyan bno shu de

2  |  0
Zochin(59.153.114.223) 2019 оны 06 сарын 11

Зочин(202.9.42.68) 2019 оны 06 сарын 12

Хеерхийдее Жараа эмээ хашаа байшинтай болоод ногоогоо тарьчихвал амьдрал нь под хийгээд л явах бх даа хеерхен хуугийн ээж нь яасан юм бол доо эвий минь еревдчихлее

7  |  0
гүнсээ(202.126.89.153) 2019 оны 06 сарын 13

эвий дээ 12 нас жаахан хүүхэд шүү дээ.яасан ч хэцүү хорвоо вэ.яачихсан амьдрал вэ.энэ хүүг ээжтэй нь холбоо бариулж уулзуулах сан

7  |  0
chinzo(122.201.31.62) 2019 оны 06 сарын 12

jaraa guaid handiin ayan zohiogood uguh hun baigaa daa

3  |  0
Zaya(202.126.89.215) 2019 оны 06 сарын 12

Jaraa emeed handiviin ayan urnuuleh heregtei shuu dee. Iim humuustee l tuslah heregtei shuu dee

2  |  0
Zaya(202.126.89.215) 2019 оны 06 сарын 11

Нансаа(64.119.17.147) 2019 оны 06 сарын 12

Жараа эмээд ханьдавын аян өрнүүлээч гэр хашаатай болгочуул нүдээ олсон ханьдав болно доо зарим хүмүүс хүний төлөө амьдарч бга юм шиг бхад энэ хөгшин би ямар хүний төлөө амьдарч бга биш дээ гээд......

4  |  0
Нансаа(64.119.17.147) 2019 оны 06 сарын 11

Жараа эмээд ханьдавын аян өрнүүлээч гэр хашаатай болгочуул нүдээ олсон ханьдав болно доо зарим хүмүүс хүний төлөө амьдарч бга юм шиг бхад энэ хөгшин би ямар хүний төлөө амьдарч бга биш дээ гээд......

0  |  0
erhem(64.119.16.45) 2019 оны 06 сарын 11

Mongol hun daa yalanguya Mongol huuhduud hetsvv amidarch bna ene ard irged ni hetsvv yaduu amidarch baihad deed humuus ni tansaglaad l baij baih yum

0  |  0
ondor nastan(182.160.34.54) 2019 оны 06 сарын 11

saihan setgelt mongol ohid hovguudee jaraa emee, ter huud tuslahsan daa.

2  |  0
зочин(64.119.27.136) 2019 оны 06 сарын 12

бурхан ѳршѳѳг хѳѳрхий хүү ээжтэйгээ уулзаасай. эмээ ногоо тарих хашаа байшинтай болоосой

6  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 06 сарын 12

Ondor nastai 3 oncnin huuhedtei ter Jaraa emeed tor zasag harj uzeh heregtei Ter hun ongorwol 3 huuhed hetsuu iimd erthen amidral ahuig ni harj uzeh heregtei

2  |  0
Зочин (202.4.248.66) 2019 оны 06 сарын 12

Хотын дарга энэ эмээд нэг газар гэр өгчихөөсэй. Эмээ уг нь газар авах эрхтэй шүү дээ. Монгол хүн бүр эрхтэй.

2  |  0
зочин(202.131.243.186) 2019 оны 06 сарын 11

сонгуул болох дөхөөд л байна одоо янз бүрийн шоу ар араасаа цацагдана даа.Ястой л эндээс яваад л мартана дааааааааааааааа

0  |  0
Би(112.72.11.108) 2019 оны 06 сарын 11

Эндээс яваад л мартана доо.

1  |  0
Иргэн(103.9.90.53) 2019 оны 06 сарын 11

Төр засаг ард түмнээ ийм ч болгочих гэж. Хог дээр очиж битгий шоудаасайдаа эднийхээ амьдралыг өөд нь татах бага ч гэсэн ажил зохиогоосой. Хүрэлсүх шоудсаар байгаад таарах нь дээ.

4  |  0
Top