СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөөтэйгөө гарцаар гарч явсан хүүхдийг мөргөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал: Өчигдөр /2019.06.10/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн 4, 10 настай хоёр хүүхдээ автомашиндаа буруу тээвэрлэж яваад мөргөлдсөний улмаас хүүхдүүдээ гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Мөн Чингэлтэй дүүрэгт 7 настай хүүхэд харгалзах хүнгүй, гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа зам тээврийн осолд өртсөн, өвөөтэйгөө гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн гэх зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдээ зөв тээвэрлэн хөдөлгөөнд оролцох, хүн ихээр цугласан гарц болон автобусны буудал дээр анхаарал болгоомжтой байж, хурдаа хасч байхыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.24.58) 2019 оны 06 сарын 14

yavgan hunii garts oirtsoniig sanuulan hurdaa has temdeglegee hiih heregtei. gartsiin zogs temdeglegeeg gartsaas 5 m holduulj zurah heregtei bna,yag tulgaad shahuu zursan baigaa ni uneheeriin buruu bna.

1  |  0

Top