Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь БСШУСЯ-наас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд санхүүжүүлж буй төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг юм. Сургууль тулгамдсан асуудлаа бие даан тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэх хамгийн оновчтой шийдлийг тусгасан тэтгэлэгт төслийн санал боловсруулан, сургууль өөрөө төслөө удирдан хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэдгээрээ анхдагч бөгөөд шинэлэг билээ.
Тэтгэлэгт хөтөлбөр 2015-2018 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж, төслийн санал бүрт 2000-3000 ам.долларын санхүүжилт олгож, нийт 1100 төслийг 656 ерөнхий боловсролын сургууль (ЕБС) хэрэгжүүлээд байна. Бага ангийн 327,019 суралцагч, 10,518 бага ангийн багш, сургуулийн захирал, сургалтын менежер тэтгэлэгт төслийн үр шимийг хүртээд байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн IV шатыг Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр болон 650 ерөнхий боловсролын сургуулийн дунд өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулав.
Нэг. СЭЭБХ ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
СЭЭБХ ба тусгай сургуульд зориулан бэлтгэсэн “Тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлага”-ын дагуу таван тусгай сургууль 2019 оны 1 дүгээр сарын 16-ны дотор, 32 СЭЭБХ 2 дугаар сарын 25-ны дотор төслийн саналаа ирүүлсэн болно. Төслийн саналуудыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулан эцэслэв. БСШУС-ын Сайдын 2019 оны 4-р сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалын дагуу Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг таван тусгай сургууль, 32 СЭЭБХ-той гэрээ байгуулан санхүүжилтийг олголоо.
СЭЭБХ ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих нийт 37 төсөл нь 2018-2019 оны хичээлийн жилд төслөө хэрэгжүүлж эхлээд байна.
Хоёр. Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр
Сургуулийн өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дараах таван чиглэлээр 650 сургууль 2019 оны 2-3 дугаар сард бага ангийн нэгдлийн хамт олноороо төслийн санал боловсруулах ажлыг зохион байгуулсан. Үүнд:
Чиглэл 1. Нэгдүгээр ангийн суралцагчдын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг дэмжих;Чиглэл 2. Багшийг ажлын байранд нь, хэрэгцээнд нь тулгуурлан хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох;
Чиглэл 3. Суралцагсдад ялгавартай хандах арга зүй, аргачлалыг туршин хэрэгжүүлэх;
Чиглэл 4. Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих;
Чиглэл 5. Бага боловсролын менежерүүдийг чадавхжуулах
Чиглэл 1-д сургуулийн суралцагчийн тооноос хамааран төслийн санал бүрд 5000$, 10000$; Чиглэл 2-т төслийн санал бүрд 5000$; Чиглэл 3-т аргачлал турших бүлгийн тооноос хамааран төслийн санал бүрд 4000$, 6000$; Чиглэл 4-д төслийн санал бүрд 10000$; Чиглэл 5-д төслийн санал бүрд 6000$ санхүүжилт олгохоор Гарын авлагад заагдсан. 4 дүгээр сарын 5 гэхэд БСШУСЯ нийт 21 аймаг, Улаанбаатар хотын сургуулиуд болон бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдээс нийт 1,223 төслийн санал хүлээн авсан болно. БСШУС-ын Сайдын 2019 оны 4-р сарын 9-ны өдрийн А/78 дугаар тушаалаар Сонгон шалгаруулах зөвлөл байгуулж, таван ажлын хэсэг чиглэл тус бүрээр ирүүлсэн төслийн саналд нэг бүрчлэн үнэлгээ өгч, өрсөлдөөнт шалгаруулалтын дагуу сонгон шалгарууллаа.
БСШУС-ын Сайдын 2019 оны 5-р сарын 3-ны өдрийн A/284 дүгээр тушаалаар шалгарсан 351 төслийн саналд нийт 5,904,040,752 төгрөгийн санхүүжилт олгохоор батлалаа. Тушаалын дагуу БСШУСЯ нь 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар (БСУГ), Нийслэлийн Боловсролын газар (БГ)-тай “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх гэрээ”-г байгууллаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог, үр дүн
Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь Монгол Улсын бүх ЕБС-ийг хамарсан, сургуулийн түвшинд төлөвлөлт хийх чадавхыг бэхжүүлэх шинэлэг арга зам бөгөөд сургууль бүрийн онцлог, хэрэгцээ, багш, эцэг эхийн санал, орон нутгийн эрэлтэд үндэслэн төслийн саналаа сургууль бичиж ирүүлдэг. Сургуулиудын төслийн хэрэгжилтийн явц, тайлангаас харахад төслийн үр дүнд бага ангийн суралцагчдын хөгжил, суралцах чадварт дараах бодит өөрчлөлтүүд гарсныг дурджээ. Үүнд:
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл ( 0 )