ФОТО МЭДЭЭ: Төр нь хайхардаггүй төрийн өмч

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Улаанбаатар хотод хуучны өнгө үзэмжгүй олон барилга байгаагийн нэг нь Жуулчны гудамжин дахь “Урт цагаан” худалдааны төвийн барилга юм.

Энэ барилгыг Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр хятадууд барьж, 1962 онд  ашиглалтанд оруулжээ. 1990 онд уг барилгыг улсын мэдэлд шилжүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газар бүртгэлтэй болсон байна. 

Харамсалтай нь, жуулчны гудамжинд жуулчдыг татах нь бүү хэл үргээж орхимоор дүр төрх бий болсоор удаж байна. Урт цагааны барилгын гаднах төрхийг харсан гадны жуулчид хотын төвд юун балгас байгаа юм бэ гэж гайхмаар. Харин нь дотогшоо  орвол гуталчин, алт мөнгөний дархан, үсчин гоо сайхны газруудаас элдэв хурц үнэр холилдон ханхийж, толгой эргэж унамаар. Тэнд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч Урт цагааныг шинэчлэх цаг хэдийн болсныг хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ.

Эсвэл хөгц үнэртсэн, өнгө үзэмжгүй  хуучин барилгыг хэдхэн компанид хямд үнээр түрээслүүлж, тэдний ашиг орлогоос хуваалцах эрх ашиг хэсэг хүмүүст байсаар байна уу гэдгийг шалгаж үзээсэй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top