Улсын Нэгдүгээр эмнэлгийн урд зогсоолыг хаалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Аз жаргалтай Улаанбаатар төслийн хүрээнд /Нийслэлийн хөрөнгө оруулалтаар/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн урд зогсоолын талбайг шинэчлэх зорилгоор 2019.06.12-2019.10.01-ний хугацаанд хаасан ба энэ хугацаанд дараах зааврын дагуу орц гарцыг шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна. 

Иймд засварын үеэр эмнэлгийн ойр орчимд машины зогсоол талбайн асуудал их гарах тул урин дулааны энэ хугацаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг зорин ирж буй иргэд үйлчлүүлэгч та бүхнийг аль болох автомашинаасаа татгалзаж унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглах, эрүүл мэнддээ тустай алхахыг уриалж байгааг мэдэгдэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top