Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран “Монгол эр хүний үүрэг хариуцлага , хүмүүжил төлөвшил”-ийн тухай сэдэвт цуврал лекц өчигдөр /2019.06.12/ зохион байгууллаа. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан цагаасаа хойш энэхүү цуврал лекцийг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ удаагийн цуврал лекцэд есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа.
Энэхүү лекц нь эрүүл мэнд, хүмүүжил төлөвшил, өрхийн тэргүүн байх чадвар болон хөвгүүдийг эрүүл мэндээ хамгаалах чадвартай болгох, эцэг хүний үр хүүхэддээ нөлөөлөх чадвар, хариуцлагатай өрхийн тэргүүн байх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх албаны лектор МУСГЗ Ж.Цогтсугар “Бид хөвгүүддээ дагнаж энэхүү лекцийг зохион байгуулж байна. Хөвгүүдийнхээ эх оронч үзлийг нэмэх, сэргээх, дээшлүүлэх, ухамсарт нь эх орон болоод гэр бүлээ хайрлах чадварыг суулгах зорилгоор явуулна” хэмээн хэллээ.
Э.Анхзаяа
Сэтгэгдэл ( 0 )