“Органик”, “Байгалийн гаралтай” гэж шошгондоо нийтэлж иргэдийг төөрөлдүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг 05.15-06.15-ны хооронд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулжээ.

Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “Органик”, “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийсэн байна.

Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсанаас дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч ,“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байжээ.

 “Органик” гэсэн тэмдэглэгээг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
  • “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
  • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
  • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
  • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
  • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
  • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
  • Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
  • Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
  • Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
  • Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
  • Юу-би-бренд ХХК-ийн бантан,
  • Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
  • Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
  • Давс, цайны хужир

“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд,  Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
  • “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь 
  • Моносын ЭКО цай, “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
  • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
  • “Мандах сутай  трейд”  ХХК-ийн  гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
  • “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
  • Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн  “Нэрс” нэрийн жүүс ундаа
  • “Улиастай нэрийн” дарс
  • “Bagro” ХХК-ийн зөгийн бал

“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан бөгөөд органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
su ah(202.179.26.156) 2019 оны 06 сарын 15

Hun amiig hunseer horduulj alah uil ajillagaa uchir naad uildverlegchi kompani huvi etgeeduudiig tsaazlaaachee esvel nasaar ni shorond hataa tegeed organik eseh ni todorno

0  |  0
su ah(202.179.26.156) 2019 оны 06 сарын 15

Hun amiig hunseer horduulj alah uil ajillagaa uchir naad uildverlegchi kompani huvi etgeeduudiig tsaazlaaachee esvel nasaar ni shorond hataa tegeed organik eseh ni todorno

0  |  0
zochin(202.9.43.145) 2019 оны 06 сарын 15

Er ni tsever organik baigaliin garaltai buteegdehuun baidag um uu... Bugd l yamar negen argaar bayjuulj arivjuulj l bgaa shuu dee....

0  |  0
Zochin(66.181.176.170) 2019 оны 06 сарын 14

Gafsuurtin guril bish ymuu?

0  |  0
Top