Цаг агаарын улмаас бүх нислэгүүд хойшлогджээ

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 16

Цаг агаарын байдлаас шалтгаалан "МИАТ" ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогдсон байна. Тодруулбал, 2019 оны 06 сарын 16-ны өглөө буюу өнөөдөр өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд хойшлогдоод орой 20:00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болжээ.

Та нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг https://www.miat.com/status.php?pageId=13&lang=mn хаягаар орж үзэх боломжтой юм. Мөн Air china, Turkish airlines зэрэг бүх авиа компаниудын нислэг хойшлогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top