2018 онд шинээр мэндэлсэн хүүхдүүдэд Ананд, Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Манай улсын иргэд 2018 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

Сонирхуулахад, 2017 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор нэрийг өгч байсан.

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2018 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Харин хөвгүүддээ Хангай гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сондор(202.9.42.15) 2019 оны 06 сарын 17

Сондор гэж хүзүүний зүүлтийг хэлдэг. Хүүхдээ тэгж нэрлээд балай харанхуй байна даа.

0  |  0
Top