Улсаасаа татгалзах иргэдийн тоо өсч байгаа нь хамгийн том аюул

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Бодлогогүй төр, нийгмийн ороо бусгаа байдал, иргэдийн сайн сайхан амьдрах хүсэл гээд олон шалтгаалах зүйл нь монголчууд биднийг хилийн чанад ажиллуулсаар байгааг буруутгах ч хэцүү, буруутгахгүй байх ч хэцүү. Хүний авьяас чадвар, хөлс хөдөлмөрийг нь үнэлдэг, хууль ёсны шударга нийгэмтэй бол харьд тэмүүлээд байх хүн тийм ч олон байх уу. Ямартай ч авьяас чадвар, хөдөлмөр хөлсөө зохих түвшинд үнэлүүлэхээр Монгол Улсын 144.483 иргэн гадны аль нэг улсад ажиллаж амьдарч байгаа статистик мэдээ бий.  

Өнөөдөр хүн амын тоо дөнгөж гурван саяын босго даваад байгаа улсын хувьд  гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн тоо өндөр байгаа нь илт. Үүнээс эмгэнэлтэй нэг мэдээ бол жил ирэх тусам Монгол Улсын иргэншлээс татгалзаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Нэгэн баримтаас харахад 2013 онд 87 иргэн Монгол Улсын иргэншлээс татгалзаж байсан бол 2016 онд 307, 2017 онд 490, 2018 онд 543 иргэн тус тус улсынхаа иргэншлээс татгалзаж, гадны аль нэг улсын иргэншилд багтжээ. Энэ бол тийм ч таатай тоо биш. Үндэсний хэмжээний том асуудал нэгэнт бууриа засаад удсан байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд амьжиргааны өртөг өдрөөс өдөрт өссөн хэвээр байгаа ч хөдөлмөрийн хөлсний хэмжээ огт өссөнгүй.  

Аливаа иргэн бизнес эрхлээд явах хууль эрх зүйн орчин ч таатай бус. Хамгийн наад зах нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авах ёстой зээлийг нь улстөрчид нь хуваагаад авчихаж байхад иргэд яаж бичил үйлдвэрлэл эрхлэх юм. Нийгэмд илүү хүртээмжтэй зүйл хийе гэхээр өнөөх л улс төрийн хараат байдал хэвээрээ. Парламент нь тэр чигээрээ ил далд бизнесмэнүүдээр дүүрчихсэн. Тэд бүгдээрээ өөрсдийнхөө бизнесийн эрх ашгийг хамгаалаад сууж байхад аль орон зайд нь иргэд бизнес эрхэлж, амьдралаа өөд нь татах юм. “Нарантуул” захад лангуу түрээслэж байгаа нөхдийн халаас руу арай л өнгийхгүй байгаа болохоос биш барилга орон сууцнаас эхлээд өнгөтэй өөдтэй бизнес эрхлэгчдийн халаас руу үргэлж өнгийдөг дарга нартай энэ улс оронд амьдрах нөхцөл улам бүдгэрсээр.

Цагийн дөрвөн эргэлтэд тааваараа нүүдэллэж ирсэн малчид ч өнөөдөр мухардалд орчихсон. Учир нь бэлчээр нь эмх замбараагүй уул уурхайн олборлолт, ихэс дээдэс анхаараагүйн улмаас мэрэгч амьтдын хөнөөлд өртсөн. Отрын бүс гэх нөөц бэлчээр огт байхгүй болсон. Дээр нь бэлчээр хувьчлах нэрийн дор бүх газар нутгийг авах олигархиудын санаархал Төрийн ордонд гэтэж байгааг ч нуух хэрэггүй. Утга, уран зохиол, урлаг соёл бол ардчилсан хэмээх шошготой нийгэм бий болсон цагаас хойш хаягдсан. Шинжлэх ухааны салбар ч хаягдсан. Дэлхийд мөр зэрэгцэх, бүр илүүрхэх авьяас билэгтнүүд олон байдаг ч яах учраа олохгүй сууна. Энэ тухай ярихаар ардчиллын зарчим, өрсөлдөөнийхөө жамаар явж байгаа гэх тайлбарыг өгдөг ийм л төртэй ард түмэн аж. Ялангуяа үндэсний уламжлал, бичиг соёлоо анхаардаггүй, өрсөлдөөний жам гээд сууж байдаг улс орон гэж үгүй.

Гадаадад ажиллаж амьдрах, суралцах нь хүний эрхийн асуудал ч гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын урт дараалал үүссэн хэвээр байгааг ч анхаарах цаг нь болсон

“Эрдэнэт” үйлдвэр, Цахилгаан станцууд, “Таван толгой” гээд улсын нэртэй үйлдвэр үйлчилгээний томоохон газарт иргэн Доржийн бус УИХ-ын гишүүний, сайдын хувийн компаниуд нийлүүлэлт хийдэг нь нууц биш. Уг нь улсдаа төдийгүй олон улсад ч бүтээгдэхүүнээ таниулж яваа хувийн хэвшлийн үйлдвэр олон байдаг ч тэдэнд бүх зүйл хаалттай. Техник технологийн салбарт монгол инженерүүд нээлт хийж, шинэлэг зүйл бүтээж байна. Гэтэл эрдэмтдийн шинэ санаа, нээлтэд бус гадны өндөр өртөгтэй тааруухан технологийг нэвтрүүлж дундаас нь мөнгө завшиж байхад чадвартай, эрдэмтэй нь харийг зорихоос яахав ээ.

Өнөөдөр гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа 144.483 иргэн эрдэмтэй бол эрдэмтэй, туршлагатай бол туршлагатай ид ажиллах насны нөхөд байгаа нь дамжиггүй. Гадныханд гагцхүү хөдөлмөрлөх чадвартай, сэтгэн бодох бололвсролтой хүмүүс ажиллана уу гэхээс хэн нэгэн дарга сайдын шахааны нөхөд ажилладаггүйд хамаг учир бий. Дэлхийн нэртэй пүүс корпораци, олон улсын байгууллагад монгол залуус нэрээ дуурсган ажиллаж байна. Урлаг соёл, спорт, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт монгол залуус улсынхаа нэрийг дуурсган ажиллаж байгааг бид мэднэ.

Өдгөө нэг жилд Монгол Улсын 500 иргэн улсынхаа иргэншлээсээ татгалзаж байгааг би дээр дурдсан. Магадгүй, үүний цаана гадны улс орнууд урт удаан хугацаанд хамтран ажиллах санал тавьдагт гайхах хэрэггүй. Монгол Улсын төрийн алба хэнд ч хэрэггүй шахааны нөхөд дүүрсэн, тэдэнд хаанахын ямар ч улс ажиллах санал тавихгүй. Монгол Улсын төр зөв бодлоготой яваад хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд 2-3 том үйлдвэр бариад хөгжүүлчихсэн бол өнөөдөр Монгол Улсын 30.000 гаруй иргэн БНСУ-д ажиллахгүй. Ардчилсан нэрийн дор ийм зэрлэг нийгэм бий болгоогүй бол 25.000 иргэн АНУ-д ажиллаж амьдрахгүй. Ид ажиллах насны хүчээ гадагшаа илгээчихээд гаднаас өндөр хөлсөөр ажилчин авч ажиллуулдаг улс манайхаас өөр тийм олон байхгүй биз.

Албан баримт сөхөхөд, БНСУ, АНУ-д нийлээд 60 шахам мянга, БНХАУ-д 8.600, Японд 6.500, Шведэд 6.000, Чехэд 5.900 гэх зэргээр гадны улс оронд 144 мянга гаруй мянган хүн ажиллаж буй. Эдгээр иргэд эх орондоо сурсан мэдснээ зориулаад явсан бол байдал арай өөр тийшээ эргэнэ гээд олон асуудал байна. Гадаадад ажиллаж амьдрах, суралцах нь хувь хүний сонголт, эрхийн асуудал мөн. Гэвч гадныг зорих хүсэлтэй, тэнд ажиллах зорилготой залуусын урт дараалал үүссэн хэвээрээ байгааг ч анхаарах цаг нь болсон.

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.55.188.40) 2019 оны 06 сарын 18

toriig zuv udirdaxgui ard tumnee xet orxisonii xargai toriig barj bgaa xumuus denduu xulzgar mgl xun bish yum shig bolovsrolgui dood tuvshinii xumuus tord ix garchee tgd bolovsrol gej tedend ogt xaragdaxgui bna ichguurtei xumuus yu ch chadaxgui medexgui ineedtei xumuus dee

0  |  0
Oyun (58.127.35.5) 2019 оны 06 сарын 21

Haramsaltai yumaa yaj yawaad saihan ekh oron mini iim bolchihwoo

1  |  0
Oyun (58.127.35.5) 2019 оны 06 сарын 18

Haramsaltai yumaa yaj yawaad saihan ekh oron mini iim bolchihwoo

0  |  0
Oyun (58.127.35.5) 2019 оны 06 сарын 18

Haramsaltai yumaa yaj yawaad saihan ekh oron mini iim bolchihwoo

0  |  0
монгол(66.181.161.7) 2019 оны 06 сарын 18

ТА НАЛ ЯВУБАА БИД ИРВАА .. ЭНЭЭ ГАЗАР МАНАЙХАА ХИА ХИА ХЯТАД БОДЛОГО

0  |  0
Зайлах хэрэгтэй(64.119.16.98) 2019 оны 06 сарын 19

Хулгайч нар боолчилсон энэ газар дээрх тамаас аль болох хурдан зайлах хэрэгтэй. Ур хуухдийнхээ ирээдуйг авар

1  |  0
Guest(103.57.93.57) 2019 оны 06 сарын 17

Харийнханд худалдагдаж эх орон, хойч ирээдүй гэж мэдэхгүй амьтдыг толгой дээрээ гарга снаас л хамаг хэрэг үүдэж, монгол улс уруудан доройтож байгааг л ойлгож хүн бүхэн хувь заяа, элс хэтээ боддог болмоор байна даа.

0  |  0
иргэн(202.179.24.219) 2019 оны 06 сарын 19

Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол ялсан гэж хууртсан юм чинь явахаас өөр за алга

1  |  0
Иргэдээс(64.119.23.71) 2019 оны 06 сарын 19

МОНГОЛЧУУДДАА ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХУУЛЬЧИЛЖ ЗӨВШӨӨРӨХ НЬ ХАМГИЙН ЗҮЙТЭЙ !!!

3  |  1
Иргэдээс(64.119.23.71) 2019 оны 06 сарын 19

МОНГОЛЧУУДДАА ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХУЛЬЧИЛЖ ЗӨВШӨӨРӨХ НЬ ХАМГИЙН ЗҮЙТЭЙ !!!

2  |  1
Иргэдээс(64.119.23.71) 2019 оны 06 сарын 19

МОНГОЛЧУУДДАА ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХУЛЬЧИЛЖ ЗӨВШӨӨРӨХ НЬ ХАМГИЙН ЗҮЙТЭЙ !!!

2  |  1
Иргэдээс(64.119.23.71) 2019 оны 06 сарын 19

МОНГОЛЧУУДДАА ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХУЛЬЧИЛЖ ЗӨВШӨӨРӨХ НЬ ХАМГИЙН ЗҮЙТЭЙ !!!

2  |  0
Unemploent singleman(43.242.243.165) 2019 оны 06 сарын 17

Поүзнакомлюсь с буриаткой, чтобы жениться и получить русское гражданссивр. 我想结婚对富有中国奴人。因内住在蒙古国太困难。

0  |  0
Амьсгаа(103.57.94.65) 2019 оны 06 сарын 17

Ихэнх нь оффшорчингуудын хамаатан садан хүүхдүүд нь гараад бгаа юм бишүү

0  |  0
irgen(202.179.26.121) 2019 оны 06 сарын 19

Er ni eh oronoo gej boddog toriin tushee baidagiimu.odorjingoo huvia bodood l suuj baidagiin bish u

2  |  0
зочин(202.21.125.35) 2019 оны 06 сарын 19

Үргэлжлэл Сонгуулиар төрийн алыг үнэлэн зарж мөнгөөр нь ард түмний мунхаг ядуу байдлыг далимдуулан саналыг нь худалдан авч төрийг хууль бусаар авч /60 тэрбум/ МАНгар засаг байгуулсан боловч энэ засгийн хийж байгаа ажил шийдвэрүүд дан ард түмний эсрэг гарч жинхэнэ утгаар нь газар мөлхүүлж амаар нь шороо үмхүүлж байна. Ийм нийгэмд жаахан толгой нь ажилладаг өөрийн гэсэн бодолтой хэсэг нь амьдрах боломжгүй болсон тул иргэншлээсээ татгалзаж байгааг буруутгах аргагүй. Монголд дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол /цуг асгарахгүй нийгэм цэвэршдэг туршлага байдаггүй гэсэн/ сөнөхөд ойрхон байна шүү

1  |  0
зочин(202.21.125.35) 2019 оны 06 сарын 19

Яг өнөөдрийн байдлаар Монголд ажиллаж амьдрах боломж маш муу байнаа. Ажил хийгээд авсан жаахан цалингаас нь татвар, НДШ гээд 21,5%-г нь улс авчихна, үлдсэн жаахнаар нь зөвхөн хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох хоол хүнсээ л залгуулж байна. Харамсалтай нь жаахан цалингаасаа хураалгасан татварыг дээшээ гарсан хэдэн луйварчид нь янз бүрийн аргаар хуваагаад идчихдэг мөртлөө ямарч хариуцлага тооцох систем байхгүй болсон. Нийгэмд шударга бус байдал газар авсан ба энэ байдлыг арилгах ямарч оролдлого байхгүй худлаа шоудахаас өөр ямарч үр дүнгүй /Хүрэлсүх, Оюун-эрдэнэ гэх мэт/. Сонгуулиар төрийн албы

3  |  0
Zochin(119.40.103.3) 2019 оны 06 сарын 17

Bi lav saikhan amidarch bval xyatad bsan ch xamaagui ochij taivan saikhan amidarmaar bna.

2  |  1
Top