Дэлгэрмөрөн, Ховд, Буянт, Хархираа голын ус үерийн түвшинд хүрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны нөлөөгөөр зарим гол мөрний ус эргээ хальж, үерийн түвшинд хүрчээ. Цаг уур, орчны шилжилгээний газраас өгсөн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэжээ. Энэ сарын 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булган суманд 48.5 мм, Архангайн Хашаат, Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул суманд 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна. 

 “Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж,  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Он гарсаар улсын хэмжээнд зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар зургаан аймгийн 8 сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн ес нь том хүн, гурван нь хүүхэд ажээ.

Ойрын өдрүүдэд ч бороо хур орох төлөвтэй байна. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Иймд амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэгт барихгүй, суурьшихгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top