ЦАГ АГААР: Долоо хоногийн сүүлээр +37 хэм хүртэл ХАЛНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан зургаадугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулъя.   

Зургаадугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр, зарим үед секундэд 22-24 метр хүрч ширүүсэх аж. 

Түүнчлэн 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх төлөвтэй байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top