Борооноор ил болсон нийслэлчүүдийн "ТАРХИНЫ ХОГ"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаар нийслэлийн үерийн усны хамгаалалтын далан дайран өнгөрдөг. Бороо орж, үер буусны улмаас даланд их хэмжээний хог урсаж ирж, хуримтлагддаг. Өнгөрсөн хоёр өдрийн борооны улмаас их хэмжээний хог урсаж ирж, тор татсан хэсэгт хуримтлагджээ. 

Угтаа энэхүү далангийн лаг, хогийг Геодези, усны барилга байгууламжийн газар буюу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар цэвэрлэх үүрэгтэй. Тус газар нэг даланг жилдээ нэг удаа цэвэрлэдэг бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаар дайран өнгөрч буй хэсгийг тавдугаар сард цэвэрлэсэн тул дахиж цэвэрлэхгүй гэсэн аж.

Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс хуваарь гарган, хуримтлагдсан хогийг цэвэрлэж байна. Мөн даланд төмөр тор татсан тул Туул гол руу урсаж орохгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.164.81) 2019 оны 06 сарын 18

Ахуйн хог хаягдал л байна шдээ Дүүргийн тохижилтоор цэвэрлүүлээч, нийслэлээс дүүрэгт мөнгийг нь өгдөг шдээ

1  |  0
Top